Талибанчуудтай хэлэлцээр хийж эхэлжээ

img

Афганистаны Засгийн газар олон улсын хүсэлтийн дагуу алан хядах “Талибан” бүлэглэлийн удирдлагуудтай хэлэлцээр хийж эхэлсэн талаар “www.dnaindia.com” мэдээллээ. Уг хэлэлцээр Пакистаны Исламабад хотноо болж буй юм. Афганистаны удирдлагуудын хүсэлтийн дагуу хэлэлцээрт Пакистан, БНХАУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар оролцож байна.

 

Энэ оны эхээр БНХАУ болон АНУ-ын удирдлагууд хоёр талыг уулзахыг уриалжээ. Хоёр тал өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцээр хийхээр тохиролцсон ч тус бүлэглэлийн тэргүүн Мухаммед Омар амиа алдсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдаж эхэлсэнтэй холбогдуулан талибанчууд хэлэлцээрээ хойшлуулсан билээ. Пентагон Омарыг 2013 оны дундаар амиа алдсан хэмээн мэдээлсэн юм.

 

“Исламабад хотноо болж буй хэлэлцээр амжилттай болбол эхний ээлжинд Афганистанд чимээгүй өдөр буюу галт зэвсгээс татгалзах өдрийг зохион байгуулна” хэмээн АНУ-ын сайд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ