Истанбул: Германы есөн иргэн амиа алджээ

img

Туркийн Истанбул хотын Султанахмет талбайд өчигдөр амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 10 хүний аминд хүрсэн билээ. Амиа алдагсдын 9 нь жуулчин буюу германы иргэд байсан хэмээн “CNN” агентлаг мэдээллээ.

 

Канцлер Ангила Меркел халдлагаар Герман улсын иргэд амиа алдсанд харамсч, эмгэнэл илэрхийлсэн байна. Меркел талбайд халдлага үйлдэх захиалга өгсөн этгээдийг барихыг Туркийн удирдлагаас шаарджээ.

 

Турк улсад Германаас хамгийн жуулчин хүрэлцэн ирдэг байна. Өнгөрсөн онд Германы таван сая жуулчин тус улсад ирж, амарцгаасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Merkeli odoo putin shig arga hemje turkuuded abah biz
2016-01-13