Жирэмсэн эхчүүдэд хориотой зүйлс

img

Америкийн “www.wikihow.com” сайт жирэмсэн эхчүүд хориотой зүйлсээс нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

Та жирэмслэсэн цагаасаа гүйх, хурдан алхах, хурдан хөдлөхөөс зайлсхий. Төрөх хүртлээ нэгэн хэмнэлээр алхах хэрэгтэй.

 

Зөвлөгөө №2

 

Зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр эм тариа хэрэглэх. Эмийн санч болон хэн нэгний үгэнд орж хориотой эм хэрэглэхээс татгалз.

 

Зөвлөгөө №3

 

Шинэ ногооны салатаас өөр төрлийн салат идэхгүй байх хэрэгтэй. Шинэ ногооны салат ургийн өсөлтийг дэмжих болно.

 

Зөвлөгөө №4

 

Жирэмсэн эхчүүд хурдан ядарч бас өлсдөг. Та өлссөн гэх шалтгаанаар тааралдсан бүхнээ идэх шаардлагагүй. Хачиртай талх идэхаас зайлсхий.

 

Зөвлөгөө №5

 

Хэрвээ та эрүүл хүүхэд төрүүлэх хүсч буй бол архи, согтууруулах ундаанаас татгалзаарай.

 

Зөвлөгөө №6

 

Тамхи. Хорт утаа таны ургийг хордуулж, өсөлтийг нь удаашруулах болно.

 

Зөвлөгөө №7

 

 

Та төрөх хүртлээ саунд орох, хэт халуун усанд орох, мөн халуун уураар нүүрээ утах хэрэггүй. Халуун зүйл ургийг  гэмтээх эрсдэлтэй.

 

Зөвлөгөө №8

 

 

Кофе уух ёсгүй. Кофенд агуулсан бодисууд ургийн гэмтээх болно.

 

Зөвлөгөө №9

 

 

Хамар болон нүдний дусаагуур бүү хэрэглэ.

 

Зөвлөгөө №10

 

Шарсан тахианы мах болон тосонд хайрсан хоолноос татгалз.

 

Зөвлөгөө №11

 

Загас. Загасны биед метал мөнгөн ус шингэх нь загасанд өөрт нь нөлөөлддөггүй. Харин та загасны мах идснээр ургаа жинхэнэ утгаар нь эрсдэлд оруулна.

 

Зөвлөгөө №12

 

Бяслаг. Ариутгаагүй сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Жирэмсэн үедээ бяслаг бага ид. Учир нь бяслаг таны өтгөнийг хатаах эрсдэлтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Zass shal hudlaa bugdiig nI hereglej bsn dag arhi tamhinaas busdiig
2016-01-13
Zol-erdene:
Ta urgelj zov zuil bihih um
2016-01-13