Өвөл ч угсардаг, “даардаггүй”, хуучирдаггүй хавтан

Орон байраа барих гэж 100 айлын захаар хөлөө зулгартал алхах хэрэггүй болжээ. Байшин босгох шавар, чулуу, тоосго, элс хайргыг орлох ердөө ганц л зүйл байна. Тэр нь юу гэж үү, энэ бол Герман улсын технологиор дэлхийд гайхагдсан WPC барилгын материал юм. Улирал “голж” барилгачдыг сандаргахгүй, өнгөө алдаж нүүр улайлгахгүй тийм л чанартай эд.
Яагаад гэж үү. Яагаад гэвэл Энэ барилгын материал нь гандаж өнгөө алддаггүй, хорхой шавьжинд идэгдэхгүй, ялзарч муудахгүй, ус чийгэнд тэсвэртэй, удаан эдэлгээтэй, дулаан хадгалах техникийн үзүүлэлт хамгийн сайн гэх мэт давуу талтай бөгөөд хамгийн гол нь улирал харгалзахгүй хурдан угсардаг, цаг зав, зардал мөнгө хэмнэх онцлогтой гэдгийг эрхэм уншигч танд дуулгая. Түүнээс гадна WPC ханын дүүргэлтийн хавтангийн галд тэсвэртэй буюу галд өртдөггүй чанар нь Монгол шиг хуурай дулаан уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой.
Идэр ес тачигнасан энэ өдрүүдэд ч эрхэм та барилгын улирал өнгөрчихсөн гэж санаа алдаж, цагаа үрэх хэрэггүй боллоо. Чанартай, улирал голж “даардаггүй”, хуучирдаггүй, өмхөрч, элэгддэггүй байдал бол WPC барилгын материалын давуу тал нь юм. Энэ бүхний учир шалтгаан чухам юунд байна гээд судлаад үзэхээр WPC барилгын материалыг модны үртэс, хуванцар, чулууны үйрмэг зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулан шахаж гаргасанд оршиж байна.
Ийм л чанартай, чансаатай эд гэдгийг нь монголчууд хэдийнэ таниад найдвартай хэрэглээгээрээ сонгосон жишээ зөндөө бий. Наад зах нь гэхэд Монгол Улсын нүүр царай болсон Чингисийн талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг WPC барилгын материалиар хийсэн юм байна лээ. Ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрсөн ч тэндхийн бүх зүйл шинэ хэвээрээ харагддагийн учир энэхүү “шидэт” барилгын материалд байж мэдэх л юм.
Бас Зайсангийн соёмботой хөшөөний цэцэрлэгт хүрээлэнг ч энэ барилгын материалиар тохижуулсан байна. Ямар ч үед янзаараа л байдаг чанар нь эх орны маань нүүр царайг тахлах газруудын гол хэрэглээ болсон нь энэ юм.
Үүнээс гадна амины орон сууцны угсралт, тохижилтонд энэ барилгын материал яв цав тохирно. Зайсан, Богинын Ам, Санзай, Гүнт, Нүхт зуслангуудад зөвхөн WPC барилгын материалыг ашиглан барьсан амины орон сууцууд ч байна лээ. Тэгэхээр яах ч аргагүй чанартай эд гэдэг нь хэзээ ч, хаана ч үргэлж хэрэглэгддэгийн бодит жишээ энэ.
Ингэхэд, хамгийн гол зүйлээ бичихээ мартах дөхөж. Эрс тэс уур амьсгалтай Монголын дөрвөн улиралд төгс зохицох WPC материалыг Люксвүүд Хаус ХХК албан ёсны эрхтэйгээр импортлон, борлуулдаг бөгөөд уншигч та
“Гермес” худалдааны төвийн А блокийн 2 давхарт П-55 тоот,
“Барилга Мега Стор” төвийн 2 давхарт №1 тоот павильоноос худалдан авч болох юм.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7017-7007, 9430-7017, 9431-7017, 94347017 дугаарын утсаар лавлаж болох юм билээ.
Мөн www.luxwood.mn вэбсайт, эсвэл facebook.com/LuxwoodHouseLLC хуудсаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ