Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хууль бус ангийн урьдчилан сэргийлэх хяналтыг байнга гүйцэтгэдэг. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах зорилгоор зургаан ширхэг хөлдөөсөн чоно хадгалж байсныг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна.
Иргэн Ш.Б-ын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсан хөлдөөсөн чонуудыг хураан авч, 6.9 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцож ажиллажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөлгүй ан агнуур хийхээ зогсоож хуулийг мөрдөж байхыг анхаарууллаа.
Б.Хүлэг
Уншиж байна |