Р.Жигжидийг огцруулах хүртэл тэмцэнэ

img

 

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг цуцлуулах болон Уул уурхайн  сайд Р.Жигжидийг огцруулахыг шаардаж суулт зохион байгуулсан. Энэ үеэр тус байгууллагын тэргүүн дарамтанд өртсөн талаар болон Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад хариу ирүүлээгүй тул тэмцлээ үргэлжлүүлэх болсон тухайгаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийв.

 

Тус байгууллагын тэргүүн Х.Бээжин хэлэхдээ “Австралийн компанид хууль бусаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулахыг ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу ирүүлээгүй тул суултаа улс төрийн тэмцэлд шилжүүлэх боллоо. Ерөнхий сайд бидний шаардлагыг хүлээж авч, Жигжид сайдыг огцруулах хүртэл бид тэмцэнэ” хэмээв.

 

Мөн тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд суулт зохион байгуулах хугацаанд гар утсанд нь “жагсаалаа зогсоохгүй бол чи үхнэ” гэх дарамтласан мессеж ирсэн талаар хэллээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-13
Bold:
Muusain deeremchid hammer unaad hun amitan daramtlaad deerem hiij yvdag bizdee arhichin banzal orchin tsagiin jigmed hartsaga ganzorig buh nertei deeremchin bas tsug niileed yvaj bgaa shal hudalaa garuud
2016-01-13
Zochin:
Odoo bur amar yum boloh ni l dee. Unen ug heldeg humuusiig shuud l aldag, hereg ni ilerdeggui tomchuud ni bugd oroltsdog bolchihson, bolohgui bol hergiin material ni alga bolchihdog ene er ni yamar uls bolood bna aa. Emkh zambaraa hemjee hyazgaar bna uu ardchilal yarisan huuramch altan haraatsainuudaa.
2016-01-13
Bataa:
Reketchin garuud..
2016-01-13
zochin:
tus baiguullagiin terguun beejin?????????
2016-01-13