АИХ-ын депутатуудыг төрийн одонгоор шагнав

img

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой  өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ардын Их Хурлын 23 депутатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. 
 
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог нар Ардын Их Хурлын депутат Н.Пүрэвдорж, С.Пүрэвдорж, Б.Осор, И.Гүлхүү, Л.Лантуу, Ч.Пунцаг нарын одонг Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрөөр Төрийн ордонд гардуулав. 
 
 
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны зарчмуудыг тод томруун тусгасан Ардчилсан шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурал баталжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

од,:
энаад лаларууддаа яасан гэж шагнадаг юм бэ,төсвөөс баахан мөнгөөр шагнаа бизд ээ эба минь ардчиллийн анхдагч нар чинь үхэж дууслаа тэднийгээ харахгүй бол чинь болохгүй нь, эс тэгвээс тэнгэр чамайг нэргэг,
2016-01-13