Цэц эцэг хуулийг ард түмэнд таниулж чадаагүй

img

“Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасангаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны хязгаарыг 65 байх хуулийн төсөл санаачлан  УИХ хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал цөөнгүй гишүүд тэтгэвэртээ гарна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Манайд төрийн алба хааж байвал давуу эрх эдэлдэг, энгийн иргэд арай дор үзэгддэг. Прокурор байвал арай өөр, Цэцийн гишүүн байвал хууль бүр өөр үйлчилдэг тогтолцоо байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгаагийн тод илрэл энэ. УИХ-ын баталсан хуульд ийм ялгаварлан гадуурхах үзэл байдаг. Хууль тэгш үйлчилдэг болъё гэвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлээд тэтгэвэртээ гарахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цэц Үндсэн хуулиа нийгэмд хүргэж чадахгүй байж тогтолцоогоо өөрчлөх ёстой. Цэц тунгалаг байж Үндсэн хууль яс мөрдөгдөнө. Улстөрчид цэцээс айдаг болно. Гэтэл Цэц өөрөө нэг намаас айдаг, үгийг нь дагаж шийдвэр гаргадаг болчихсон.

 

-Өнөөдөр Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн үү?

 

-Шинэ Үндсэн хууль батлагдсанаараа эрх зүйт төртэй болж, хүн бүр хуулийн дор тэгш эрх эдлэх боломж бүрдсэн. Хуулиа дагаж мөрдвөл нам эсвэл хэн нэгэн даргыг дагах шаардлагагүй гэдгийг тогтоосон. Гэтэл хүн бүр Үндсэн хуулиа мэдэхгүй байгаа нь харамсалтай. Дархан-Уул аймагт өрх бүр Үндсэн хуультай болооч гэж хөдөлгөөн өрнүүлэхэд дөрөвхөн айл Үндсэн хуультай байна. Тэгэхээр Үндсэн хууль ард түмний өмч болж чадсангүй. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хугацаанд эцэг хуулиа ард түмэндээ таниулж, мэдүүлж чадсангүй. Хүн мэдэхгүй хуулиа яаж мөрдөж, дагах билээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулиараа хүн бүр өмчтэй, эрх чөлөөтэй, үүрэг хүлээсэн байхыг хуульчилсан. Гэтэл тэр хуулиа хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэц ард түмний амжиргааны баталгаа болсон үл хөдлөх хөрөнгө руу халдах, өмчтэй болохыг нь хориглох шийдвэр гаргачихсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хууль ард түмнээ яаж хамгаалж байх ёстой байтал “lexus-570” автомашинаар асуудлыг шийдэж байна. Бүр намын шахалтаар шийдвэр гаргаж Үндсэн хуулиас огт өөр хөндлөнгийн шалтгаанаар шийдвэр гаргаж байна. Ингэхээр Үндсэн хууль нурахаас яах юм бэ. Бид Үндсэн хуулиа Цэцээр мануулчихдаг. Гэтэл манаач нь өөрсдөө Үндсэн хуулиа “хулгайлаад“ байхаар улстөрчид Үндсэн хуульдаа нийцэхгүй хууль баталж, иргэд мөрдөхгүй байна.

 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
... айсан гаруудын нохойнд барьдаг моднууд нь байх даа. ЦЭЦ- ийг яаралтай цэгцлэх естой.
2016-01-14
Зочин:
сэтгэгдэл бичигсэдийн олонхи нь Баасан гуайг дайрсан доромжилсон байгаа нь их хачин санагдлаа. Ард тумэн бид нар чинь их л тэнэг хумуус юм аа даа. Сонгууль болохоор хамгийн их бэлэг монго огсонд нь санлаа огчихно, ногоодуул нь шархаа нохох гээд Монголыг минь сэглэж байхад муу хэлж, 76 ухна ямаагаар нь дуудахаас цаащгуй. Ундсэн хуулиа бурэн уншсан танилцсан монгол хун хэд байгааг судлаад узээрэй , судалгааны дун маш бага хэсэг нь уншсан , дийлэнх хэсэг нь унших нь буу хэл барааг нь хараагуй гэж гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч энэ ундсэн хуулийг манагч нар одоо хуулиа манах хамгаалах биш хуулийн хулгайчид болцгоосон. Та нар хар л даа, Сугарыг. Энэ луйварчинд Монголын хууль адилхан л уйлчлэх естой шуу дээ. Энэ цэцийн гишууд чинь ард тумнээс сонгогдоогуй, тэгээд ч цэцийн гишуудийг хар бараантай орооцолдвол хамгийн туруунд цэвэрлэж байх естой. гэтэл ямар их улаан хамгаалагчидтай газар болчихсон юм бээ, бурхан минь. Энэ эсрэг сэтгэгдэл бичээд байгаа гарууд чинь дархлаагуй болчихоосоо
2016-01-14
Зочин:
Сэжгийн балиар бохир авгай
2016-01-14
Зочин:
chi dut!
2016-01-13
зочин:
Эрдэнэ вангийн хошууны бие тѳлѳѳлѳгч ШУДАРГА байна гэж би л лав хэзээ ч итгэхгүй Бүх юм худлаа, бүх хүн худлаа ХУДЛАА! ХУДЛАА!
2016-01-13
Зочин:
Emee odoo boliojee hegshuudeer shou hiij duusaagui sard ejneen sayaar awdsg gsn tednii emnees yu hiisen ym be hegshidiin haraal tusaw da emee
2016-01-13
emegteichuudiin duu hooloi:
zail ch geh shig unen l yum yrj bainahsdee, mundag emegtei shuu
2016-01-13
Зочин:
Zail chi
2016-01-13
Зочин:
Chi hugshchvvleer tvree barij CErdneetei hiilj bidnii tatbariin mungiig idehee boli chabgants mini chamaar tulvvlne chi araa daah chabgants uu
2016-01-13
Зочин:
Balai abgai chamaar dutahgvi zail emee mini
2016-01-13
Үндсэн хууль л гэчих л дээ:
Эцэг хууль, Эх хууль энээ тэрээ гэж балайрахаа болиочээ. Зүгээр л үндсэн хууль гээд нэрээр нь хэлчихээч. Ардчилсан намын юм уу хаашаа юм. Худлаа нэр солихоос өөр зүйлгүй
2016-01-13
Зочин:
за чи дут эмээ минь
2016-01-13
irgen:
estoi zow tsets bol estoi manaach l yumdaa
2016-01-13
bababa:
ard tumniihee omnoos duugardag humuus ooshoo olon boloosoi. tegj baijil huuliin ner bairisan tsets metiin hudlaa manaachdiig zailuulna
2016-01-13
Зочин:
чи байсан юмуу. Aнамын Өгсөн мөнгийг идээд дууссан уу. Одоо дахиж жагсаж мөнгө аваа
2016-01-13
Зочин:
Tiishteee undsen hulia tsetseer manuulsan mongolchuud manaachidda araaraa tawiulsaar l baihuu.
2016-01-13
Да:
Тийшдэ дэмжиж байна
2016-01-13
Хангай:
ҮХЦ-г завхаруулаад байгаа хөгшчүүлийг тэтгэвэрт нь гаргаж улс төрийг цэвэр цусаар сэлбэх цаг ирсэн нь үнэн шүү
2016-01-13