Шүүгчдийг шагналаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн болон шүүгчид шагнуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” -ээр шагналаа.
Т.Уранцэцэг, Ц.Сумъяа, Б.Ундрах нар нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд нийт 25-36 жилийн турш шүүгчээр ажилласан туршлагатай шүүгчид юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ