Тагнуулын нислэг үйлджээ

Өмнөд Солонгосын хилийн цэргийнхэн улсынх нь хилийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн нисдэг биет рүү гал нээсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус улсын Штабын дарга нарын хороо “Өмнөд Солонгосын хилийг хууль бусаар давсан нисдэг биет бол Хойд Солонгосоос хөөргөсөн тагнуулын нисгэгчгүй төхөөрөмж болохыг шалгалтыг явцад тогтоосон. Энэхүү нисгэгчгүй төхөөрөмж өчигдөр 14.10 цагийн орчимд улсыг хилийг давахыг оролдсон. Цэргүүд үүргийнхээ дагуу эхэлж чанга яригчаар анхааруулга өгсөн, дараа нь гал нээсэн. Гал нээсний дараа уг төхөөрөмж Хойд Солонгосын зүг ниссэн” гэж мэдээлсэн байна.
Нисдэг төхөөрөмж рүү гал нээсэн цэргүүдийн ярьснаар “Нисгэгчгүй төхөөрөмж улсын хилийг давсан. Энэхүү төхөөрөмж рүү пулемётоор 27 удаа буудсан” гэжээ. Өмнөдөд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүд “Хойд Солонгос нисгэгчгүй тагнуулын төхөөрөмжийн тусламжтай тагнуул хийхийг оролдсон. Тэд цэрэггүй бүсэд ийнхүү тагнуул хийлээ” гэсэн байна.
Өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Хойд Солонгосын тал өмнөд рүү тагнуулын нисгэгчгүй төхөөрөмж илгээсэн нь илчлэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ