Цасны нуранги болж, оюутнууд амиа алджээ

Францын Альпийн нуруу дахь “Les Deux Alpes” гэх цанын баазад цасны нуранги үүссэний улмаас гурван хүн амиа алдаж, 20 хүн сураггүй алга болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 16, 17 настай охин, хүүг аварч, тусламж үзүүлсэн байна. Уг бааз цанын улирал эхэлсэн цагаас хаалттай байсан гэнэ. Амиа алдагсад оюутнууд байжээ. Ослын газар 100 гаруй аврагч сураггүй бологсдыг хайж байна.
Тус улсын Спорт, аялал жуучлалын сайд Патрик Каннер “Амиа алдагсдын хариуцлагыг багш нар үүрэх болно. Тэд хаалттай цанын бааз руу хүүхдүүдийг дагуулан ирсэн нь том алдаа боллоо. Багш нар үнэхээр том алдаа хийсэн. Тэд хариуцлагаа хүлээх болно” гэж мэдэгджээ. Оюутнуудыг бааз руу авчирсан багш нар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ