Мөнгөний бодлогын хүүг нэг хувиар буурууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байна.
Нийлүүлэлтийн гаралтай инфляци тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй байна. Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байгаа аж.
Мөнгөний бодлогын төлвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө хэмээн төв банк үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ