Дайчдаа амьдаар нь шатаажээ

img

Иракийн армийнхан өнгөрсөн оны сүүлчээр хэт даврагчдаас Рамади хотыг чөлөөлөхөөр тэмцэж, гурван долоо хоног тулалдсаны эцэст ялалт байгуулсан билээ. Олон хоног үргэлжилсэн тулааны дараа хэт даврагчид ухарч, Рамади хотоос 400 км-ийн цаана байрлах Мосул хот руу зугтаасан юм. Рамади хотыг армийнханд алдаж, үүргээ биелүүлж чадаагүй дайчдаа тус бүлэглэл амьдаар нь шатаасан талаар “www.ibtimes.co.uk” мэдээллээ. Мосул хотын төвд дээрх дайчдыг шатааж “Урвагчид” хэмээжээ.  

 

Нэгэн гэрч “Тоог нь нарийн хэлж чадахгүй байна. Гэхдээ олон залууг урвагч хэмээгээд шатахуун асгасан. Дараа нь “Бүлэглэлээсээ урвасан бүхэн энэ хүмүүс шиг амиа алдах болно” гэж мэдэгдээд, шатаасан” гэж ярьсан байна.

 

Тус бүлэглэлийн төв байр, зэвсгийн агуулах зэрэг байршиж буй Мосул хотыг чөлөөлөхөөр армийнхан тэмцэж буй юм. Хэт даврагчид өнгөрсөн оны эхээр тус хотод хяналтаа тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭХ:
ӨӨД НЬ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭЖ ЭНЭ ДЭЭ
2016-01-14