Иргэд 2 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй

img

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэхдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.  Иргэд жилд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас гаргуулах эрхтэй байсан. Тэгвэл энэ сарын нэгнээс эхлэн даатгалын зардлыг нэмж, 2 сая төгрөг болголоо. 

 

 Мөн өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлж  байна. Тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5.484.000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5.250.000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4.875.000 төгрөгийг даатгалын сангаас төлдөг юм.

 

Иргэд хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээ, Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн, өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн эмийг авахад хөнгөлөлт эдлэх эрхтэй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ