Голден Стэйт Уорриорс улирлын 3 дахь ялагдлаа амслаа

img


НБА-гийн өнгөрсөн улиралын аварга Голден Стэйт Уорриорсчууд өнөөдөр "Денвер Наггетс" багийн талбайд зочилон тоглолоо. Улирал эхлээд хоёрхон ялагдсан Дайчид өнөөдөр Д.Грийнгүй тоглож ялагдал хүлээв. Стифен Көрри 38 оноо 5 самбар 9 дамжуулалт өгч, үүнийхээ 20 оноог нь дөрөвдүгээр үед авсан ч баг 112-110 харьцаатай улирлын гуравдахь ялагдлаа Денвер хотод хүлээлээ.Эзэн багаас Д.Галлинари 28 оноо, 5 с.б.а  В.Бартон 21 оноо, 6 с.б.а Г.Харрис 19 оноо, 7 с.б.а  Д.Артур нар 18 оноо 11 с.б авч багаараа жигд тоглолоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ