Амиа хорлох гэж байсныг аварчээ

img

Онцгой байдлын алба хаагчид амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо 24 дүгээр байрнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өнгөрөгч шөнө 00:14 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж үсрэх гэж байсан эмэгтэйг буулгажээ. Тус дүүргийн иргэн 24 настай, У гэгч эмэгтэй амиа хорлох гэж байжээ.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ