Хэт даврагчдын сүүдэр Азид тусав

img

Жакарта хотноо өчигдөр цуврал халдлага болжээ. Энэ тухай www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Индонезийн эрх баригчид “Жакарта хотноо Парисын халдлагатай адилхан террорист халдлага боллоо” хэмээн мэдээлэв. Террористууд өчигдөр Жакарта хотын Жалан Тхамрин дүүрэгт дараалласан дэлбэрэлт зохион байгуулж, Жакартагийн театрын дээврийг хяналтадаа авчээ. Жалан Тхамрин дүүрэгт элчин сайдын яам, Ерөнхийлөгчийн ордон, НҮБ-ын байр болон дипломат ажилчдын нийтийн байр зэрэг байршдаг улсын хамгаалалттай бүс юм.

 

Жакарта хотноо нийт долоон удаа дэлбэрэлт болсон бөгөөд нүүрээ даавуугаар халхалсан террористууд энгийн иргэдийг буудан хороожээ. Эхний дэлбэрэлт 10.55 цагийн орчимд “Skyline Building” төвийн дэргэд байрлах “Starbucks” кафены өмнө болов. Уг дэлбэрэлтээс хэдхэн минутын дараа “Sarinah Thamrin Plaza” худалдааны төвөөс холгүй байрлах цагдаагийн хэлтсийн дэргэд болжээ. Дэлбэрэлтээр гурван цагдаагийн албан хаагч болон нэг иргэн амиа алдсан юм. Дараагийн дэлбэрэлтийг тэсрэх бөмбөг бус амиа золиослогч этгээд үлдсэн байна. Амиа золиослогч НҮБ-ын байрны өмнөх уулварын дэргэд амиа егүүтгэжээ. Энэхүү дэлбэрэлтийн үеэр НҮБ-ын нэг төлөөлөгч амиа алдсан хэмээн албаныхан мэдээллээ.

 

Дэлбэрэлтүүд хэдхэн минутын зайтай болжээ. Гурван дэлбэрэлт дарааллан болсны дараа цагдаагийнхан хөл хорио тогтоож, иргэдийг аюулгүй газарт очихыг уриалсан байна. Цагдаагийнхан хэргийн газарт байршсаны дараа тус улсын тусгайгийнхан хүрэлцэн ирж, 11.04 цагийн орчимд террористуудтай харилцан буудалцаж эхлэв. Жакартагийн төвд хуягт зэвсэглэсэн машинууд байршиж, террористуудын бүгэж буй газруудыг хяналтадаа авчээ.

 

 

Халдлагатай холбоотой анхны албан ёсны мэдээллийг Индонезийн цагдаагийн төлөөлөгч Антон Чарлиян 11.25 цагт хийлээ. Тэрбээр “Уг дараалласан халдлагыг 14 этгээд үйлдсэн. Террористууд гар бөмбөг ашиглаж, дэлбэрэлт зохион байгуулсан” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Жоко Видодо 12.10 цагт “Жакарта хотноо террорист халдлага боллоо. Гэмт этгээдүүдийг хэзээ ч өршөөхгүй” хэмээн мэдэгдэв. Цагдаа, тусгай хүчин ажиллагаа явуулсаны үр дүнд таван этгээдийг устгаж, халдлагатай холбоотой долоон этгээдийг саатуулсан байна.  

 

Энэтхэгийн “www.indianexpress.com” 14.10 цагт “Халдлагаар 17 хүн амиа алдсан. Таван террорист, зургаан цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн. 30 гаруй хүн гэмтсэн” хэмээн мэдээллээ. 14.54 цагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Жакарта хотноо ажиллаж, амьдарч буй энэтхэгчүүдэд сэрэмжлүүлэг өгч, аюулгүй газарт очихыг твиттер хуудсаараа дамжуулан уриалсан байна.  

 

Жакарта хотын дарга 15.01 цагт уг халдлагатай Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл холбоотой байж магадгүй гэж мэдэгджээ. Тус бүлэглэл шинэ оны өмнө “Жакарта хотноо концерт бэлдсэн байгаа” хэмээн тус улсыг сүрдүүлсэн билээ.

 

“Халифын вант улс” бүлэглэл Жакартагийн халдлагыг захиалсан болохоо 15.30 цагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж “Дөнгөж эхлэл” хэмээн сүрдүүлжээ. Жакартагийн халдлагад тус улсын “Жемаа Ислам” гэх бүлэглэлийн дайчид оролцсон хэмээн таамаглаж байна. Тус бүлэглэл өнгөрсөн долоо хоногт “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж буйгаа зарлаж, Ази дахь салбар болсноо мэдэгдсэн юм. Өмнө нь тус бүлэглэл “Аль Кайди” бүлэглэлтэй холбоотой байжээ. Гэхдээ Индонезийн удирдлагууд “Халифын вант улс” бүлэглэл уг халдлагатай холбоотой гэх нотолгоог хараахан олоогүй байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэж “Жакарта хотноо террорист халдлага гарсан. Ямар бүлэглэл халдлагыг захиалсан болох нь тодорхойгүй байна” гэв.

 

“Жакартагийн халдлагатай тус бүлэглэл холбоотой нь тогтоогдвол тэдний сүүдэр хаана ч тусч болохыг харуулсан тод жишээ боллоо” хэмээн “AFP” агентлаг мэдээлсэн гэсэн бол “CNN” агентлаг “Жакартагийн халдлага, Парисын халдлагатай тун адилхан байна” хэмээн мэдээлжээ. “ВВС” агентлаг твиттер хуудастаа “Жакартагийн халдлагаар Канадын иргэн амь үрэгдсэн” хэмээн жиргэсэн байна.

 

Жакартагийн халдлагаас гуравхан хоногийн өмнө Туркийн Инстанбул хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн билээ. Султанахмет талбайд болсон халдлагаар 11 хүн амиа алдаж, 14 хүн гэмтжээ. Уг халдлагатай “Халифын вант улс” бүлэглэл холбоотой болох нь тогтоогдсон юм. Амиа егүүтгэсэн Набил Падли гэгч тус бүлэглэлийн дайчин болохыг тогтоосон бөгөөд халдлага болохоос ганцхан долоо хоногийн өмнө Турк улсад хүрэлцэн ирээд байжээ.  Истанбулын халдлагаас ганцхан өдрийн дараа Туркийн зүүн хэсэгт байрлах цагдаагийн хэлтсийн гадна тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрч, таван хүн амиа алдаж, 36 хүн гэмтсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
bodoltoi baihad iluudehgui shonhoriin naimaachid abdul karim geh met
2016-01-16
Зочин:
харин эби чинь АНУ-г дагаж далдайсан амьтан шүү
2016-01-16
Зочин:
Alan hyadagch hureltsen ireed baihdaa yahavdee. Ugee zuv songoochee setguulchee.
2016-01-16
ха ха:
Тэрч үнэн шүү. Гададад хэргийн сайдаа дайнд хөөрсөн эр гээд л загинаад байсан, дэлхийгээр нэг хэсэж яваа монголчуудаа хамгаалах бодлого барьж, виз эн тэрээ өөрчилж байгаа нь зөв юм биш үү.
2016-01-15
Зочин:
Сэтгүүлч ээ, хүндэт зочин хүрэлцэн ирдэг болохоос биш хэт даврагч мэтийн хүмүүс тухайн газар сэмхэн ирдэг юм шүү дээ.
2016-01-15
Zochin:
Eebiigiin heldgeer towiig sahisan deer shuu mongolchuud mine.amerik terguutei gurniig dagaj daldaganuul iimerhuu ym bolno shuu.mongol uls maani hicneen hogjilgui mongogui yaduu ch gesen gal us gazar hodlolt tsunami galt uul dai daijnaas hol taiwan shan ymdaa haa ochij.tenger zayatai ard tumen shuu.chingis haan maani ymar uhaantai hun bgaa we.daan ch ene deer bga nohduud muu ajillah ymdaa.tehdee udahgui hogjiltei shan uls bolnoo gedegt itgeltei bgarai mongolchuud mine.
2016-01-15
Зочин:
харин эби чинь АНУ-г дагаж далдайсан амьтан шүү
ха ха:
Тэрч үнэн шүү. Гададад хэргийн сайдаа дайнд хөөрсөн эр гээд л загинаад байсан, дэлхийгээр нэг хэсэж яваа монголчуудаа хамгаалах бодлого барьж, виз эн тэрээ өөрчилж байгаа нь зөв юм биш үү.
Зочин:
Манайхан тэнэгтвэл зүгээр давхиад ороод ирнэ дээ...Манайханы цэрэгжсэн бдал хэр зэрэг бдаг юм бол доо.
2016-01-15
Зочин:
ALLAH AKBAR.
2016-01-15