Суудлын бүрээст наалдсан бохийг ингэж арилга

Автомашины суудлын бүрээс дээр бохь наалдах тохиолдол бий. Бүрээс дээр наалдсан бохийг арилгахад их хэцүү байдаг. Тэгвэл суудлын бүрээс дээр наалдсан бохийг арилгах аргыг “www.wikihow.com” сайт мэдээлжээ.
Алхам №1
Суудлын бүрээсийг ихэвчлэн даавуугаар хийдэг. Тиймээс наалдсан бохийг арилгахад тун хэцүү. Бохь наалдсан хэсэгт уутанд мөс хийгээд тавь.
Алхам №2
Дараа нь нойтон алчуураар арч.
Алхам №3
Нойтон алчуураар арчсаныхаа дараа савангаар бохьтой хэсгээ савандаарай.
Алхам №4
Савандсаныхаа дараа хутгаар бохио хусч ав.
Алхам №5
Хусч авсан хэсэгтэй цахилгааны утас зэргийг холбоход ашигладаг лент наагаад, татаж аваарай.
Алхам №6
Лент наасныхаа дараа сэнсээр 20-30 секунтийн турш сэнсдээрэй.
Алхам №7
Сэндсэнийхээ дараа цэвэр усаар угаагаад хатаа. Эдгээр алхамыг хийснээр таны суудлын бүрээс толбогүй болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ