Жимми Батлер карьерынхаа хамгийн өндөр оноог авлаа

Чикаго Буллсчууд өнөөдөр Филадельфия Сиксерсийн талбайд зочилон тоглож тун ширүүн өрсөлдөөн үзүүлж нэмэлт цагт ялагч тодорлоо. Тус тоглолтонд Буллс багийн Жимми Батлер гайхалтай тоглолтыг үзүүлж уламаар нэмэлт цагт багтаа ялалтыг авчирлаа.
Жимми Батлер өнөөдөр Сиксэрсийн эсрэг 49 минут талбайд тоглож карьерынхаа хамгийн өндөр 53 оноо, 10 с.б.а, 6 о.дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийсэн байна.
Чикаго Буллсчууд улирлын 23 дахь хожил, айлын талбай дээр 7 дахь ялалтаа авлаа. Таж Гибсон 11 оноо, 11 с.б.а , Даг Макдермотт 17 оноо, 3 с.б.а тус тус хийсэн байна.
Харин талбай эзэдээс Ишмаэль Смит 24 оноо, 4 с.б.а, 8 о.дамжуулалт , Роберт Ковингтон сэлгээнээс 25 оноо, 6 с.б.а хийсэн байна. Филадельфия Сиксерсчүүд улирлын 37 дахь хожигдол талбай дээрээ 16 дахь хожигдлоо авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ