Мохамед Эльнени Арсеналд нэгдлээ

img

Премьер Лигийн Арсенал клүб энэ өвлийн анхны наймаагаа хийсэн байна. Швейцарийн Базель клүбээс Египет хагас хамгаалагч Мохамед Эльнени 5 сая фүнтээр өөрсдийн болгожээ. 23 настай тоглогч шинэ багийнхаа бэлтгэлд аль хэдийн оролцсон бөгөөд энэ амралтын өдөр Стөүкийн эсрэг анхны тоглолтоо хийх боломжтой. Мөн Аваргуудын Лигт ч тоглох боломжтой. Тэрээр их буучдын 35 дугаартай өмсгөлийг сонгожээ. Арсенал одоогоор Премьер Лигийг Лестер Ситигийн хамтаар тэргүүлж байгаа бол Аваргуудын Лигийн шөвгийн 16-д Барселонатай таараад байгаа билээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ