Чингисийн талбайд 1000 зул өргөнө

img

10.00 цагт: Ардчилсан эмэгтэйчүүдийн IV чуулганы нээлт болно. Чуулганд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцож үг хэлнэ. 


10.00 цагт: Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийнэ. 


10:00 цагт: “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын дүнг танилцуулна.


10.00 цагт: БХИС-ийн бүх сонсогч, багш, ажилтан албахаагчид Цусны үндэсний төвд сайн дураараа цус хандивлах аян эхлүүлнэ.


11.00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос цахилгааны төлбөрөөс нэг тэрбум төгрөг завшиж хэрэглэгчдийг хохироосон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хорооны шинэ байрны нээлт болно.


11.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдааны талаар хэвлэлийн бага хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно. 


11.00 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 65 жилийн ойд зориулсан үе үеийн удирдлагуудын дугуй ширээний уулзалт, ярилцлага Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болно. 


11.00 цагт: " Хүчит шонхор" худалдааны төвийн хашаан дотор Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж явуулна. 


11.30 цагт: "Оюутолгой" компани гэрээт компанийнхаа санхүүжилтийг өгөхгүй байгаагаас ажилчид цалингаа авч чадахгүй болсон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:30 цагт: Хангарди ордны 14 давхарт Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, нийслэлийн авто замын ажлын хэсгээс Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтын талаар мэдээлэл өгнө.


12.00 цагт: Геологийн төв лабораториос уул уурхайн компаниудад санал болгож буй шинэ тоног төхөөрөмжүүдийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


 

12:30 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намын Их Хурал 2 дахь өдрөө Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хуралдана.


16.00 цагт: Интерном номын дэлгүүрт "Намрын шөнийн зүүд", "Хайду хааны цадиг" зэрэг романуудаараа уншигч олны танил болсон МЗЭ-ийн гишүүн Санжаагийн Батжаргалын Монголын түүхэн сэдэвт "Их хайрын түүх" номын баяр болно.


18.00 цагт: Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж 1000 зул өргөх ёслол Чингисийн талбайд болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ