Орон сууцны ханшийг “барья”

img

Ипотекийн зээл тойрсон яриа үргэлжилсээр. Төрөөс шийдвэр хүлээсэн иргэд, шийдэлд хүрэх гэсэн хууль тогтоогчдын хооронд багагүй цаг хугацаа өнгөрөх бололтой. Өнгөрсөн долоо хоногт 8 хувийн ипотекийн зээлийг хууль зөрчихгүйгээр үргэлжлүүлэн олгох төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгээр батлагдах зарчмын санал гарган шийдвэрлэх магадлалтай. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг ч хэлэлцэхийг дэмжсэн байгаа. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд Сар шинээс өмнө орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулах шийдвэрийг парламент батална гэж ам гарсан удаатай.

 

Ер нь шинэ он гарсаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ онд 90 жилийн ойтойгоо золгож байгаа их барилгын салбарт онц  ач холбогдол өгч, тус салбарынхантай биечлэн уулзаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Барилгын салбарын хөгжилд ипотекийн зээлийн үүрэг” уулзалтыг тэрбээр барилгын салбарынхантай хийсэн. “Ипотекийн тогтолцоо барилгын салбарыг бүхэлд нь хөдөлгөж байдаг чухал хэрэгсэл. Барилга бол уул уурхайн салбараас илүү эдийн засгийн үр өгөөжтэй” хэмээн тэрбээр онцолж байсан.

 

8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр барилгын материал үйлдвэрлэл хөгжиж, барилгын салбарт ажиллагсдын тоо өсч, жилд шинээр ашиглалтад орж буй орон сууцны тоо нэмэгдэн, энэ хэрээр иргэд орон сууцтай болж байгаа зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын эерэг үр дүнг гарсан байна.

 

Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгохдоо дотоодын барилгын компани монгол ажилчдыг цалинжуулан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьсан орон сууцыг худалдан авахад олгох, ингэснээр Монголын эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлэх бололцоотой  гэж тооцжээ.

 

Нөгөөтэйгүүр барилгын салбараар дамжуулан нэг хэсэг иргэдээ орон сууцтай болгохын зэрэгцээ барилгачид, барилгын салбарын үйл ажиллагаатай хамааралтай бусад төрлийн бизнесийн байгууллагуудад ажиллаж буй иргэдээ баталгаатай, тогтвортой, цалинтай ажлын байртай байх нь чухал үзэж байгаа аж. Тиймээс цаашид шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчнээс бусад төрлийн ажилчдыг гадаадаас авч ажиллуулахгүй байх чиглэлийг Засгийн газарт өгч байгаа юм билээ.

 

2012 оноос хойш үнэ нь тасралтгүй нэмэгдсэн орон сууцны үнэ өнгөрсөн хоёр жил бага боловч буурсан билээ. Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгохтой зэрэгцэн барилгын салбарынхан орон сууцны үнийг нэмчих вий гэсэн болгоомжлол хардлага нийгэмд бий. 

 

Өнөөдөр 240 гаруй барилгын нийлүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа. Зах зээл дээр бэлэн болсон болон 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа 30 мянган орон сууц байгаа аж. Тиймээс “Нийлүүлэлтийн энэ эрчийг эрэлт гүйцэхгүй байгаа учраас үнэ өсөхгүй байх бодит шалтгаан энэ юм” гэдгийг барилгын салбарынхан хэлж байна лээ. Гэхдээ итгэхэд бэрх. Ер нь аливаа зүйлийн үнэ ханш зах зээлийн хуулиар явагддаг. Үнийг төр, засгаас барьж тогтоож болохгүй гэдэг зарчим үйлчилдэг. Гэхдээ төрөөс бодлогоор хэрэгжүүлж байгаа дотоодын зарим асуудалд дээд үнэ ханшийг нь тогтоож, "баривал" ямар вэ. Үнэ нь доошоо хэдээр ч буурч болно, өсч хөөсрүүлэхгүй байх л хэрэгтэй.  Наанадаж ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ханшийг хууль хэрэгжих үеийн үнэ ханшаас нэмэгдүүлэхгүй байх заалтыг тогтоол, журамдаа тусгачихмаар. Ипотекийн зээлд хамрагдахад орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээр хязгаарласан байсан. Зээлийн хүүг 5 болгон бууруулахтай зэрэгцээд орон сууцны талбайн хэмжээг ч хязгаарлахааргүй болгож байгаа. Тиймээс  л ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ханшинд зохицуулалт хийчихвэл барилгын үнэ хөөсрөөд байхгүй биз. Бусад нь зах зээлийн ханшаараа үргэлжлэх нь чөлөөтэй шүү дээ.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
2016-01-18
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
2016-01-18
Голог:
Хэдэн байр авчихаад хуцаад байгаа гөлөг вэ?
2016-01-18
ЗОЧИН:
ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХЫГ БИ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ҮНЭТЭЙ ХУДАЛДАН АВСАН ОРОН СУУЦАА БИ ТЭГЭЭД ХЯМДХАН ЗАРАХ БОЛЖ БАЙНА УУ? БИТГИЙ ТЭНЭГТЭЭРЭЙ. ТҮҮНИЙ ОРОНД ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛ.
2016-01-18
Голог:
Хэдэн байр авчихаад хуцаад байгаа гөлөг вэ?
Хөөс:
Энэ хөөсөрсөн үнэ жаахан буух болвуу гэж бодож байтал угаалгын нунтаг хийж орхилоо бүр.
2016-01-18
зочин:
Худалаа гоё нэр зүүчихээд өөрсдийнхөө бизнесийг дэмжиж сонгуулиас өмнө ямар ч аргаар хамаагүй байрны үнийн уналтыг зогсоож өндөр үнээр зарж хэдэн цаас олох л гэсэн далд санаа цаана нь давхар явж байгаа нь угаасаа л ойлгомжтой. МАН , АН -нхан адилхан сонгууулиас өмнө барилгын салбараас хувиа хүртэх гээд улайрч байгааштээ.
2016-01-18
Зочин:
Импотекийн зээлийн талаар ундсэн хуулийн цэц хэрэгтэй шийдвэр гаргасан ийм шийдвэр гаргаагуй байсанч урьд 25 жил хэрэглээд ирсэн хуулиараа банкнууд зээл олгоод баяжаад болжл байсан гэтэл худлаа шоудаад байцгаах юм
2016-01-18
Зочин:
Импотекийн зээл аваад америкт олон хун орон гэргуй болж зарим нь амиа хорлож байсан Америк бол ажлын байр олнтоо хучирхэг улс манайд ажлын байр ямар билээ ийм хоцрогдсон улс Америкийг дуурайж байгаад галуу дуурайж хэрээ хэлээ холоо хэлдээнэ гэгч болох байх
2016-01-18
Зочин:
Орон сууцны 8 хувийн зээл олгохгуй бол болохгуй гээл орилоод байгаагийн цаад учир нь их хурлын гишуудийн барисан орон сууцыг банканд шахах гээл байгааг ард тумэн ойлгож Байгаа шуу эцэст нь банкнууд дампуурч ард иргэд хохирно шуу банкны эзэд голдуу зальжин хумуус байдаг тул тэд монгоо аваад валют бологосон байгаа тэгвэл хэн хохирох вэ? Хадагламж эзэмшигч хумуус хохирох юм уунийг цаадуул чинь мэдэж байгаа
2016-01-18
Зочин:
Орон сууцны зээл доллорын ханшийг нэмэгдуулээд байгааг одоо хуртэл ойлгохгуй байгаа юм байхдаа , доллорын ханш ихсэхээр бух худалдаа наймааны бизнес зогсож 150000 хун гэр бултэйгээ гэвэл 300000 хун хохиролд орно , орон сууцны зээл 5 ч байсан 8 хувь ч байсан авах чадалтай хумуус байхгуй
2016-01-18