МАН-ын бүлэг зээлийн хүүг бууруулах шаардлага тавилаа

МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүлжээ. Тус намын бүлэг малчны, тэтгэврийн, цалингийн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн жилийн хүүг нэг орон тоонд хүргэж, төлөх хугацааг сунгахыг шаардсан байна. Шаардлагын хариуг сар шинийн баяраас өмнө өгөхийг мөн хүсчээ.
УИХ-ын дарга орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 болгон бууруулна гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс МАН-ын бүлэг бусад төрлийн зээлийн хүүг ч бууруулах боломжтой хэмээн үзэж, ийн шаардлага тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ