ХҮН шударга хүмүүсийг төрд гаргахын төлөө ажиллана
2016-01-18

ХҮН-ын ээлжит бус их хурал боллоо. Энэ үеэр тус намын дарга С.Боргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Тэрбээр “Олон нийтэд танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улстөрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэжээ. Тус намын төв хорооны гишүүд түүний хүсэлтийг  хүлээж аваад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар сонгох санал гаргажээ. С.Ганбаатарыг  ХҮН-ын даргаар сонгохыг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар дэмжсэн байна. ХҮН-ын дарга С.Ганбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-ХҮН-ын даргаар сонгогдсон танд баяр хүргэе. Намаа ямар зарчмаар удирдах бол?

 

-ХҮН-ын эзэд бол жирийн гишүүд. Гишүүд шийдвэрээ гаргана. Шийдвэрийг удирдлагууд, дарга нар хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүгээрээ бусад намуудаас ялгаатай. Бусад улс төрийн хүчинд намын дээр бүлэглэл байдаг. Тэд гишүүддээ тулгадаг. Манай намын гол үзэл баримтлал бол бүрэн хөдөлмөр эрхлэлтийг Монгол оронд бий болгоно. Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал газар авлаа. ХҮН мөнгө хүүлэлтийг таслан зогсоохын төлөө ажиллана.

 

-Та илтгэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж дурдсан. Энэ таны албан ёсны мэдэгдэл үү?

 

-Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчийн нам байх болно.

 

-ХҮН сонгуульд яаж оролцох вэ? Бусадтай эвсэх үү?

-ХҮН бүх 76 тойрогт, аймаг, болон нийслэл, дүүргийн ИТХ-д өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүлэн гаргана. Ингэж байж бид өнөөдрийн 25 жил явж ирсэн тогтолцоог дараагийн жилүүдэд шинэ, иргэдийн төлөөх нийгэм болгохын төлөө ажиллана. ХҮН шинэ, шударга, зөв хүмүүсийг төрд гаргахын төлөө ажиллах болно.

 

-Сонгуулийн хуульд танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн хууль шинэ намуудад осолтой, хуучин намуудад ашигтай хууль гарсан. Тэдэнд мөнгө байж болно, бидэнд хүн байгаа.

 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?

 

-Хууль эрхзүйн орчин бидэнд хүнд байгаа. Гэхдээ бид гишүүд дэмжигчид, нийт ард иргэдийнхээ сайхан сэтгэл, дэмжлэг дээр хамгийн гол ач холбогдлоо тавьж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганбаатар 2016 онд ч 2017 онд ч ямар ч маргаангүй улс төрд гарна. Ямр ч эргэлзээ байхгүй, манай одоогийн улс төрд ийм л удирдагч манлайлагч хэрэгтэй. Бид ийм л хүнээр өөрчлөлтийг авчруулна
2016-01-18
Зочин:
ХҮН намын хувьд гаргасан шийдвэр бол маш зөв, ард түмэн дунд нэртэй сайн улс төрчөөр намаа удирдуулах нь зүйн хэрэг.
2016-01-18
irgen:
an namaas huugdsun,alban tushaal avch chadaagui humuus hun nam baiguulsan
2016-01-18
Зочин:
Ганбаатарт энэ залуу нам их итгэл хүлээлгэлээ түүнд яагаад итгэснийг ойлгохгүй гэвч дарга боллоо гээд эзэн суучихгүй ХҮН намыг дэмжсээр байх болно
2016-01-18
Зочин:
Borgiloos Ganbaatar havi iluuldee ugaasaa hun baitugai AN MAN darga bolj chadah hun
2016-01-18
Зочин:
Ganbaatar shig hun ulsiin 3n undurlugt heregte
2016-01-18
Зочин:
hedhen ger buluudin shiidvereer mongol uls suulin jiluuded hundhen yavna ireh songuuliar ih uurchlultiig huleej baina bugdeere heleltsvel burugui gedeg shig ard niiter asuudlig shiidverleh togtoltsoog huleej baina
2016-01-18
Зочин:
-Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчийн нам байх болно. энэ юу гэсэн үг вэ хэний далдаас удирдаж байгаа нам бэ ойлгомжтой юм биш үү УИХ-ын гишүүн Уянга ХҮН нам Оюутолгой, Тавантолгойн тухай ярьдаггүй, шинэ нам мөртлөө санхүүжилт сайтай байгаа нь хардлага төрүүлж байна гэж ярьсан Намын үзэл баримтлал, үзэл суртал, бодлого тогтсон зүйл байхгүй одоо хар даа хэн намын дарга болж байна
2016-01-18
Зочин:
Borgil darga mundag ch gsn Uls tord ajillsan turshlaga baga hun. Ganbaatar darga bolvol turshlaga arga tehnik ch gsn arai iluu bh bh gj bodjiina. hamgiin gol ni uzel barimtlalaa oorchlohgui bgasai bilee
2016-01-18
Зочин:
gishuud ni oorsdoo shiidveree gargana dugneltiig ni tustai sudlaachid hiine. iim butets zohion baiguulalttai baihad darga soligdloo gd yund ni tiim sur bolood bgan. bugd l neg l zorilgotoi humuus hoorondoo halaa selgee hiigeel bizdee.
2016-01-18
Зочин:
Намын ирээдүйд их сайнаар нөлөөлөх байх. дарга сайн байвал үйл ажиллагаа ч сайн байна.
2016-01-18
Зочин:
Ганбаатар бол Монголдоо рейтингээрээ нэгт жагсдаг улс төрч шүү дээ. Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга болсонд баяр хүргэе. 2017 онд мөн адил ерөнхийлөгчийн сонгуульд ялаарай. Бид танд итгэж байгаа шүү. Монголчуудын итгэлийг битгий алдаарай!
2016-01-18
Зочин:
Ард түмэнд таалагддаг Ганбаатар, бодлого ярьдаг ХҮН нийлэхээс оли нар нилээн сүрдэж байгаа юм уу даа?
2016-01-18
Зочин:
Яагаад болохгүй гэж? 2017 он болтол зай ч байна, ямар мундаг сайн улс төрч гэдгээ Монголын ард түэмндээ батлаад өгөх хэрэгтэй. Бид МАНАН-аас салах цаг болсооон. Одоо шинэ залуус шинэ хүчинг сонгох цаг болсон
2016-01-18
Зочин:
Ганбаа сайн хүн сайн улс төрч, ганцаардаад байдаг байсан харин одоо намтай боллоо. Үзэл бодол нийлэх залуустай болж, том ахиц гарчээ Монголын улс төрд. Баяртай байна!!!!
2016-01-18
Зочин:
Ганбаатар гишүүн ерөнхий сайд болсон үед л Монгол улс мандан бадрана да.
2016-01-18
Зочин:
МАН, АН-ынхан “С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшчихвэл ард иргэд дэмжинэ” гээд нойргүй хонож бна гэж яг үнэн
2016-01-18
Балт:
Ганбаагаа дэмжинээ ..энэ хуцаад бгаа малнуудад хэлхэд ..тэр дээд сургууль боловсрол гэж юу юм бэ ..ХООСОН БААХАН ОНОЛ СУРТАЛТ ТАРХИА УГААЛГАСАН МАЛНУУД .ТЭГҮҮЛ ЧИНГИС ХААН ..Д СҮХБААТАР .Ж САМБУУ ГЭЭД МОНГОЛЫН ТҮҮХЭН УДИРДАГЧ НАР ХААНА УДИРДЛАГЫН АКАДИМ ТӨГССИИН..АМЬДРАЛ ҮЗЭЭГҮЙ МЭДЭХГҮЙ ХАР ХЭРЭЭНҮҮД АМАА ХАМХИ .ДУУГАЙ Л БАЙ ЗАА ..ХҮН НАМЫГ БОР ХАЛЗАН ХОНЬ БСАН Ч ГАРГАЖ ИРНЭЭ..ХАРЖ БАЙГААРАЙ .
2016-01-18
Зочин:
С.Ганбаатар бол УИХ-д байх естой хүмүүсийн нэг мөн. Түүний дуу хоолой хэрэгтэй.
2016-01-18
Зочин:
ХҮН нам Ганбаатар яацан гд энд бухимдаад бган танууд? Дуртай нь улстөр өө хийгээд дуртай намдаа элсээд явжил байг л дээ.. Чадаж л бйана шд
2016-01-18
Зочин:
Ганбаатар ХҮН-ын дарга болсонд юунд эгдүүцнэ вэ?Ганбаатар янз бүрийн мөнгө,хүү, амласан билүү?Гэрээ, хуульд гарын үсэг зурсан уу?
2016-01-18
Зочин:
Итгэл даахуйц, түмнийхээ төлөө ажиллаж байгаа Ганбаатар гишүүндээ амжилт хүсье!
2016-01-18
зочин:
2016 онд ард түмэн хүн нам болоод бусад жижиг намуудыг дэмжих болно. Олигархудыг ард түмэн дэмжихгүй гэдэгээ аль эрт ойлгоцгоосон байна билээ.Барисан ч алдахгүй Харж байгаарай.Хамгийн гол нь олигархуудын идэж уусаныг ард түмэнд сайн зарлах нь чухал.
2016-01-18
Зочин:
Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуун гуан айлдсаныг сийрүүлбээс Монгол бол, дэлхийн зүрхэн нутаг, лугших зүрх, Евро-азийн амин сүнс, дэлхийн дотоод эрчим хүчний гадагшлах гурван том амсартай юм шүү. Гацуурт гэж нэрлээд байгаа догшин нэр –Ноён хайрхан-ыг бол үеийн үед үүрд мөнхөд хайрлаж, хамгаалж ирснийг эх оронч сэтгэл зүйтэй, олон хутагт хувилгаад хамгаалж ирсэн бөгөөд одоо цагт эх оронч сэтгэлээ гээгээгүй Улсын хурлын гишүүд байгааг тод томруун харлаа. Өвөг дээдэс маань эх нутаг элгэн садангаа үүр мөнхөд хайрла, хамгаал гэсэн биш билүү. Эзэн Чингис хааны ЕСӨН САНУУЛГА, байгаль хамгаалах ИХ ЗАСАГ зэргийг МОНГОЛ ХҮН бүр хэрэгжүүлэх цаг иржээ. Бид биеээ дайсагнах, далд муу санаагаар хорлох, хүсэл тачаал, шунал, атаа хорслоо үл умартан СЭТГЭЛ БИЕЭ үл огоорон атгасан гар шиг нэгдсэн цагт МОНГОЛ ОРОН мандан бадрах болно.
2016-01-18
Зочин:
Энэ Фэнгшү Ганбаатарын УИХ-ын албан ёсны сайт дээр тавьсан намтар нь тэр чигээрээ уран зохиол, луйварын шинжтэй. Ичиж амьдраасай. Энэ Гитлерийг шүтдэг боловсролгүй амьтан Ерөнхийлөгч болчихоод Путинтай уулзаж байна гэж төсөөлдөө, нөхдөө
2016-01-18
УИХ-ын гишүүн Ганбаатарт:
Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуун гуан айлдсаныг сийрүүлбээс Монгол бол, дэлхийн зүрхэн нутаг, лугших зүрх, Евро-азийн амин сүнс, дэлхийн дотоод эрчим хүчний гадагшлах гурван том амсартай юм шүү. Гацуурт гэж нэрлээд байгаа догшин нэр –Ноён хайрхан-ыг бол үеийн үед үүрд мөнхөд хайрлаж, хамгаалж ирснийг эх оронч сэтгэл зүйтэй, олон хутагт хувилгаад хамгаалж ирсэн бөгөөд одоо цагт эх оронч сэтгэлээ гээгээгүй Улсын хурлын гишүүд байгааг тод томруун харлаа. Өвөг дээдэс маань эх нутаг элгэн садангаа үүр мөнхөд хайрла, хамгаал гэсэн биш билүү. Эзэн Чингис хааны ЕСӨН САНУУЛГА, байгаль хамгаалах ИХ ЗАСАГ зэргийг МОНГОЛ ХҮН бүр хэрэгжүүлэх цаг иржээ. Бид биеээ дайсагнах, далд муу санаагаар хорлох, хүсэл тачаал, шунал, атаа хорслоо үл умартан СЭТГЭЛ БИЕЭ үл огоорон атгасан гар шиг нэгдсэн цагт МОНГОЛ ОРОН мандан бадрах болно.
2016-01-18
садөдс:
хаха хуурамч дипломтой, хуурамч намын дарга
2016-01-18
zochin:
Demjixgvi
2016-01-18
Зочин:
новш гэж монголыг фенг шүйгийн замаар удирдах юм бх даа хүн нам гэж баснэг новшнууд
2016-01-18
зочин:
Чи өөрөө шудрага биш байж юугаа ярина вэ. Чи гадаадад олон дээд сургууль төгссөн мэт бичих боловч ганц ч сургууль төгсөөгүй худлаа донгосч хуурсан байсан шүүдээ. Иймээс ингэж дэмий донгосч байх шаардлагагүй байхаа.
2016-01-18