Хүү халуун тогоотой цайнд унаж түлэгджээ

img

Хоёр настай хүү халуун тогоотой цайнд унаж түлэгдэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

 

Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд оршин суух хоёр настай, эрэгтэй Г нь Нүхтийн ... тоотод суух авга ахындаа байхдаа халуун тогоотой цайнд унаж цээж, баруун гар нь түлэгджээ.

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Хэн ч гэм хийлгүй, ямар аюул ирэхийг мэдэртлээ бие, ухаан нь бүрэн төлжөөгүй нялх үрс эцэг, эх, асран хамгаалагч эсвэл гэрээ тойрон шулганан тоглож байсан түүнийг харгалзаж байсан хүний анхаарал, болгоомж, хариуцлагагүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс тогоотой халуун хоол, данхтай цай гээд хүүхдэд аюул учруулах бүхнийг түүнээс холдуул.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ