Согтуугаар жолоо барьсан 92 жолоочийг илрүүлэв

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд 581 мэдээлэл хүлээ авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн байна.

 

Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын жухам зөрчих хэрэг 11 бүртгэгдэж, мөн тооны хүн хүнд, хөнгөн гэмтжээ. 92 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсныг илрүүлж, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон дөрвөн явган зорчигч зам тээврийн осол өртөж, гэмтжээ. Харин хүүхэд зам тээврйин осол өртсөн осол, хэрэг гараагүй байна.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ