ДЦС-ууд нүүрсний уурхайд өргүй болжээ

Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдлаас гарчээ. Тус салбар үнэ тарифын зохицуулалтуудыг хийж, 10 жилд анх удаа санхүүгийн алдагдалгүй ажилласан байна.
Өнгөрсөн онд эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор оргил ачааллын үед буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 /төгрөг. Киловатт. сар/ төг/кВт/ сар-аар тооцохоор тогтоосон. Чадлын тарифыг тооцсоноор эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингээж, хураасан. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүгээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд дутагдаж байсан 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж чаджээ. Энэ нь Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын санхүүгийн алдагдлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцөлийг бүрдүүлж буй аж.
Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ