Ноолууран эдлэлийг цэвэрлэх арга

img

 

Ноолууран бүтээгдэхүүнийг цэвэрлэхдээ хайнга хандаж болохгүй. Учир нь дахин ашиглах, хэрэглэх аргагүй байдалд ч хүргэж мэднэ. Тиймээс ноолууран эдлэлийг цэвэрлэх цөөн аргыг танд санал болгоё.

 

-Ноолууран эдлэлийг хэт их хиртүүлж, бохирдуулж болохгүй. Бага бохирдсон үед нь гараар угаах хэрэгтэй.

 

-Ноос ноолууран эдлэл угаадаг зориулалтын угаалгын бодис хийсэн бүлээн усанд угаавал сайн. 30 хэмийн ус зохистой.

 

-Үрж угаах буюу мушгиж огт болохгүй. Угаахдаа хир бохирдлыг нь арилтал зөөлөн баз.

 

-Угаалгын бодисыг арилтал цэвэр усаар сайтар зайл.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ