Уурхайд ажиллаж байгаад бэртэж нас баржээ. Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутагт орших М-ийн нүүрсний уурхайд ажиллаж байсан иргэн О гэмтэж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Иргэн О уурхайд ажиллаж байгаад шаварт цохиулж гэмтэл авч, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ирээд нас баржээ. Хохирогч нь тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй О гэгч байсан аж. Уг хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
Уншиж байна |