С.Бямбацогт УИХ-ын даргад шүлэг зориулав

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсан найруулгыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариултаа авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод зориулж "зохиосон" шүлгээ уншиж сонирхуулав. Тэрбээр ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын Багш найраглалаас санаа авч, спикерт зориулсан шүлгээ "зохиожээ".

 

Түүний шүлгийг сонирхуулъя.

 

АН-ын дарга маань:

Байшин зардаг барилгачин

Барьцгүй залдаг илтгэгч

Түшээдийг загнадаг дарга

Түмнийг гонсойлгодог горьдоогч

Цэцийн дээр гарсан хөх тэнгэр

Телевизийг удирддаг удирдлага

Засгийг мэддэг Ерөнхий сайд

Зээл мэддэг банкир болсон

Хурлын дэг сахиулагч биш

Хуулийг зоргоороо өөрчлөгч болсон

Бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч

Бие жижиг ч бэлчээр томтой

Бүгдийг захирагч хаан болсон.

 

Ингэж бүхнийг чаддаг, мэддэг болсон намын даргын эрх үүрэг, хариуцлагыг энэ хуулиар хэрхэн зохицуулж байгааг тэрбээр тодруулсан юм. Түүний шүлгийн хариуд УИХ-ын дарга З.Энхболд "манай гишүүдийн шинэ авьяас илэрч, шүлэг зохиодог боллоо. Болор цомын бүртгэл эхэлснийг Батбаяр гишүүн сануулж байна" хэмээн ёжилж, шуумалзав.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ард түмний төлөөлөл хайр татсан хүн биш, хор найруулагч хорчин . Харах тусам өргөс хатгаж байгаа шүү. Тар бутар шинэ монгол хүн хэрэгтэй байна.
2016-01-19
Зочин:
Энхболд бэлтрэг үнэхээр дураараа аашилж монгол улсын хуулиудыг уландаа гишгэж иргэд бидний амьдралыг сүйрүүлж байгаа нь үнэн шдээ
2016-01-19
Зочин:
uneniig l bichsen bna shuu dee ta nar yun surhii Z. enhboldiig umuurch bh tanai namiin dargiig muulchihaj uu muu bugs doloogchid
2016-01-19
dash:
Ene yostoi MANgar amitan. Enenees oor hiih, chadah yum tuund baihgui l dee.
2016-01-19
Зочин:
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь яруу найрагч, МАН-ын УИХ-ын бүлгийн дарга нь яруу найрагч. Энэ нам ч сөнөж байна дөө. Ууг нь хуульч, эдийн засагч, инжинер байсан сан бол. Ядахдаа Н.Энхбаяр шиг орчуулагч байсан бол.
2016-01-19
Зочин:
Яг тохирсон дүгнэлт байна.
2016-01-19