СБД-ийн XV хорооны бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гурван жил дараалан “Боловсролд ээлтэй” дүүргээр шалгарсан Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийнхээ өргөтгөлийг ашиглалтанд оруулж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа. Энэ бол 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Канад модон технологиор баригдсан 100 хүүхдийн ортой 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл юм. Дүүргийн 15 дугаар хорооны 1-24 дүгээр гудамжны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 60 гаруй хүүхэд ийнхүү шинэ цэцэрлэгтэй боллоо. 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орсноор 15 дугаар хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болов.

 

Дашрамд дуулгахад, Сүхбаатар дүүрэг 2015 онд шинээр дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн байр, өргөтгөл ашиглалтанд оруулж, нийтдээ хоёр мянга гаруй хүүхдэд сурч, хөгжих боломжийг бүрдүүлжээ.  

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ