”АПУ” компанийн нэрийг барьж залилан хийжээ

"АПУ" ХХК-ийн нэрийг барьж залилан хийжээ. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Солмон” кафед 200.000 төгрөгөө үл таних хүнд залилууллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрах дүүргийн тавдугаар хороонд суух 32 настай, эмэгтэй О-г ажил дээрээ байхад нь “АПУ” ХХК-иас явж байна хөргөгч өгнө урдчилгаа 200.000 төгрөг өг” гэж залилан, мөнгө авч явсан байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд суух 25 настай, эрэгтэй Л гэгч үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ