Таван улсад суух Элчин сайд нар тодорлоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэв. Тэрний дунд Монгол Улсаас гадаадын улс орнуудад суух Элчин сайд нарын томилгооны асуудал байв.
Тодруулбал
БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Ганхуягийг
Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар А.Баттөрийг
БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар С.Цоггэрэлийг
Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг
Улсад Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар З.Батбаярыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ