МСҮТ-ийн оюутнууд химийн бодист хорджээ

Сүхбаатар аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг оюутнууд химийн бодист хорджээ. Цагдаагийн байгууллагад “МСҮТ-д сурдаг Ц. М /эмэгтэй, 15 настай/ сургуулийнхаа байранд химийн бодист хордсон байдалтай ирсэн байна” мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад “Натри гидрогсид” гэх химийн бодис олсон МСҮТ-ийн хоёр оюутан химийн багшдаа үзүүлэхээр авч хичээлдээ очин, тоглож байгаад санамсаргүй асгаж хордсон байжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраас 1.002 хувийн тархалттай байна гэж мэдэгджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Химийн бодист хордсон сурагчид эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ