Ц.Шаравдорж МХЕГ-ыг удирдана

img

Долоо хоног бүрийн лхагва гарагт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр  МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Энэ албан тушаалд өмнө нь МАН-аас сууж байсан бөгөөд МАН Засгийн газраас гарсан учраас уг албан тушаалыг хамтарч ажиллах гэрээний дагуу МАХН-д өгч, Ц.Шаравдорж даргыг томиллоо.

Ц.Шаравдорж нь өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргаар олон жил ажилласан бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

8:
sharvaa uvguun MAHN-in humuusees bitgii oruulaarai, nad baiguullaga chin dungun dangan yaj bga shu,
2016-01-20
Зочин:
Шинэ бүтэц энэ тэр гээд ичихгүй баахан хүний амьдралаар тоглох байх даа. Төрийн албан хаагчид үнэндээ маш ядуу хүмүүс байдаг харин удирдлагууд нь бол өөр байх
2016-01-20
Зочин:
Төрийн албаар ч мөн тоглох шиг болох юм даа
2016-01-20