“Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү”

09.00 цагт: "Алдар" спорт хорооны зааланд ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн хүрэл, алтан медалийн төлөөх тоглолтууд, үе үеийн шилдэг волейболчдын халз тоглолт, хаалтын ажиллагаа зэрэг арга хэмжээнүүд явагдана.
09.00 цагт: "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт, семинар болно.
09.00 цагт: Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтныхаа зөвлөгөөн "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.
10.00 цагт: ЕБС, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийн амралтанд зориулсан "Экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
11.00 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын ээлжит хэлэлцүүлэг “Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд болно.
11.30 цагт: Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөн "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүнчлэлийн хүрээнд “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад танилцуулах арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.
12.00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Төрөө хянах ард түмний хяналт төслийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Пума ресторанд Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас эрх баригчдад орон сууцны зээлийн хүүг 5% болгож 30% урьдчилгаа авахгүй байх боломжийн талаар хийсэн судалгааны тоймыг танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ