203 жолоочид торгуулийн хуудас хүргүүлжээ

img

Нийслэлийн Засаг дарга “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргасан. Үүний хүрээнд нийслэлийн Тээврийн газрын автотээврийн улсын байцаагчид НЗЦГ-ын албан хаагчид хамтран  зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн хангаж ажиллаж байгаа чиглэлээр хяналт шалгалтыг хийж байна.

 

 Энэ ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа  автомашинуудад хяналт тавин ажиллаж, зөрчил гаргасан 203  тээврийн хэрэгслийг баримтжуулан авч, хаягаар нь торгуулын хуудсыг хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ