Төв аймгийн малчдад өвс хүргэх цуваа хөдөлжээ

Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байгаа билээ.
Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цуваа өчигдөр хөдөллөө. Төв аймгийн цас зуд ихтэй байгаа урд талын сумд болох Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд эхний 100 тонн өвсийг ийнхүү хүргүүлж буй аж.
Таван сая орчим мал өвөлжиж байгаа Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байгаа юм байна. Тус аймгийн зарим сумдад мал бэлчих боломжгүй, тэжээлд орчихсон өвөөлжөөндөө байгаа аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ