
Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр 44 ХК-ийн 80.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 119.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 28 ХК-ийн 118.6 мянган ширхэг хувьцааг 78.3 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 890 ширхэг хувьцааг 1.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 241 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 44 үнэт цаас арилжигдсанаас 26 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 20869.40 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 49.15 нэгжээр буюу 0.24%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 95.9 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ