Г.Уянга гишүүнийг хүлээж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц бүрдээд цаг гаруйн хугацаа өнгөрсөн. Гэвч Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан Г.Уянга гишүүнийг танхимд орж ирээгүй учир хүлээсээр байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Г.Уянга гишүүн таныг орж ирвэл ирц бүрдээд хуралдаан эхлэхээр хүлээж байна” гэсэн бол Г.Уянга гишүүн ирц бүрдэхээр хуралдааны танхим орно” хэмээн жиргэжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ