Энэ сарын 24-өөс нийт нутгаар хүйтний эрч суларна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 24-ны өдрөөс нийт нутгаар хүйтний эрч сулархаар байна. Харин 24-ныг хүртэлх хугацаанд эрс хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
2016 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд нутгийн зүүн өмнөд, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 22-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ