Чуулганы хуралдаан эхлээгүй байна

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш  13.30 цагт эхлэхээр товлогдсон боловч дахин хойшилжээ.  Учир нь чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар болсон байна. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх аж. АН-ын болон “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газрыг огцруулах гэсэн нэгдсэн байр суурьт хүрээд байгаа бол МАН-ын бүлэг энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын  болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай,  Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм.

 

Одоогийн байдлаар чуулганы танхимд АН-ын гишүүд ирсэн, харин МАН-ын бүлгийн гишүүдээс орж ирээгүй байна. 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ