“Номин”-гийнхон бонус нэрээр хэрэглэгчдээ луйварддаг уу

img

Монголын томоохон их дэлгүүрийн төлөөлөл бол “Номин Холдинг” компанийн Улсын их дэлгүүр. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэвч тус газрын үйлчилгээтэй холбоотой санал гомдол хэрэглэгчдийн дунд тасардаггүй.

 

 

Саяхан нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Номин” хэрэглэгчдээ луйварддаг уу” гэх мэдээлэл нийтэлжээ. Тэрээр Улсын их дэлгүүрээс 90800 төгрөгийн худалдан авалт хийж НӨАТ-ын бар кодтой баримтыг хэвлүүлсэн байна. Ингээд баримтыг хартал 90800 төгрөгийн 5 хувьд бонус тооцож нийт үнийн дүнгээс хасчээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн үйлчлүүлэгчийн өөрийн мөнгөнөөс 4540 төгрөгийг бонус болгож “Номин” карт руу нь шилжүүлсэн байна. Ингэж шилжүүлэхдээ үйлчлүүлэгчээс бонусаа ашиглах эсвэл картандаа үлдээх эсэхийг кассчин лавлахад үйлчлүүлэгч картандаа үлдээхээр шийдсэн гэх.

 

Урамшууллын карт үйлчлүүлэгчийг худалдан авалт хийсний төлөө өөрийнх нь халааснаас мөнгө гаргаж хөнгөлөлт эдлүүлэх биш тухайн компаниас гарах зардал баймаар.

 

Гэвч тэрээр яагаад миний мөнгийг урамшууллын картанд үлдээж байгаа юм бол гэх эргэлзээ төрчээ. Угтаа бол урамшууллын карт үйлчлүүлэгчийг худалдан авалт хийсний төлөө өөрийнх нь халааснаас мөнгө гаргаж хөнгөлөлт эдлүүлэх биш тухайн компаниас гарах зардал баймаар.

 

Нэг үгээр хэлбэл, өөрийнх нь мөнгийг бонус болгож картанд хийж хуримтлуулаад дараа нь үйлчлүүлэхэд тэр картыг уншуулж үнийн тодорхой хувийг хөнгөлнө гэдэг юу гэсэн үг вэ.

 

-Яг үнэндээ, бонус гэж чиний мөнгийг өөрт чинь эргүүлж өгөөд байна-

 

Энэ асуудлаар бид үйлчлүүлэгч Б-тэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Номин Холдинг” ХХК-ийн нэр төрд халдах гэж биш хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн асуудалд тайлбар хүсч цахим хуудаснаа ийн бичсэн гэдгээ онцолсон юм.

 

Б энэ сарын 16-ны өдөр Улсын их дэлгүүрээр хуриманд зориулж дурсгалын зүйл худалдан авчээ. Тэрээр хэлэхдээ “ “Их дэлгүүр үйлчлүүлэгчиддээ өгдөг хямдралын карт нь яг үнэндээ хууран мэхлэлт юм байна. Номин дэлгүүр хямдруулдаг биш та өөрөө илүү төлбөр Номинд төлж, дараа нь хямдрал хэлбэрээр тэр мөнгөө зарцуулдаг бололтой. Уг нь урамшууллын мөнгө надаас биш тухайн компаниас гармаар юм. Үнэндээ энэ бол бонус биш юм байна. Бонус нэрээр хэрэглэгчээс мөнгө авч үлдчихээд дараа нь энэ чиний бонус шүү гээд чамд өөрийн чинь мөнгийг чамд буцааж өгч байгаа хэрэг юм байна. Үнэхээр ийм юм бол бонус карт гэх хэрэг байна уу. Бонус картаар хүмүүсийг хуурч худалдан авалт хийлгэх шаардлага байна уу. Энийг тайлбарлаач ээ гэж хүсмээр байна” гэлээ.

 

“Номин”-гийнхон бонус нэрээр хэрэглэгчдээ луйварддаг уу

 

-Манай бонус карт үйлчүүлэгчид хөнгөлөлт үзүүлдэг-

 

Ингээд бид түүний баримтыг авч Улсын их дэлгүүрийг зорилоо. Нэг давхарт байрлах бонус картны үйлчилгээ хариуцсан ажилтанд баримтыг үзүүлж эргэлзээтэй асуултад хариулт авахыг хүссэн юм.

 

“Манай бонус карт бол үйлчүүлэгчид хөнгөлөлт эдлүүлдэг карт. Бид үйлчүүлэгчдээ 3-50 хүртэлх хувийн хөнгөлөлтийг худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч бонус картаар нь хөнгөлдөг” гэх хариултыг өглөө. Харин чухам яагаад миний мөнгөөр намайг урамшуулаад байгаа эсэхийг лавлахад “Бид үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Та бүхэн манай сайтаас мэдээлэл, танилцуулгыг авах боломжтой” гэсэн юм.

 

Харин тус компанийн сайтад бонус картын талаар ингэж мэдээлжээ.

 

Нэг бонус нь нэг төгрөгтэй тэнцэнэ. Мөн 1-10 хувийн бонус авах эрхтэй.
Худалдан авалтын хуримтлагдах дүнд барааны үнээс олгосон бонусыг хассан дүнг тооцох бөгөөд худалдан авалтын хуримтлагдах хугацаа нь сүүлийн 2 жилээр тодорхойлогдоно. Жишээ нь: Таны тухайн худалдан авалт хийж буй өдрөөс өмнөх 2 жилийн худалдан авалтын нийлбэр дүн 4 сая төгрөг байвал таны бонус 5 хувиар тооцогдоно. Тухайн өдөр та 200,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол 5 хувиар 10,000 төгрөгийн бонус бодогдож орно. Худалдан авалтын дүн 190,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран харгалзах картын хувиар бонус олгоно.

 

Бонус картыг 3450 төгрөгөөр захиалж, сэргээх шинэчлэхдээ ч мөн адил төгрөг төлөхөөс гадна данс салгахад 3000 төгрөг, пин код солихдоо хүртэл 100 төгрөг төлөх аж.

 

Барааны үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд бонусыг ашиглан төлбөр хийж болно.
Бонусаар төлбөр хийж буй тохиолдолд бонусаар төлсөн төлбөрийг анхны үнийн дүнгээс хасна. Хассаны дараах үлдэгдэлд бонус бодогдож картын дансанд орно. Жишээ нь: Таны дансанд 80,000 төгрөгийн бонус байна. Та 200,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол бүх бонусаа ашиглах эрхтэй. Таны дансанд 120.000 төгрөгөөс бонус бодогдож орно.

 

Мөн бонус картыг 3450 төгрөгөөр захиалж, сэргээх шинэчлэхдээ ч мөн адил төгрөг төлөхөөс гадна данс салгахад 3000 төгрөг, пин код солихдоо хүртэл 100 төгрөг төлөх аж.

 

Тэгэхээр зүйд нийцэх нь “Номин Холдинг” бонусыг өөрийн байгууллагаас үйлчүүлэгчид олгохоор ойлгогдож байгаа юм. Гэвч бодит байдал дээр үйлчүүлэгчдийг төөрөгдүүлж, өөрсдийнх нь халаасаар урамшуулж байгаа нь залжин арга мэт.

 

-Үнийн дүн зөрүүтэй байсан нь НӨАТ-д бүртгэх аргагүй болжээ-

 

Дээрх байдлаас болоод үйлчлүүлэгчид үүссэн нэгэн асуудал нь НӨАТ-ын баримтаа  www.e-barimt.mn сайтад бүртгүүлж чадаагүй явдал аж. Тодруулбал, “Үнийн дүн зөрүүтэй байна” хэмээгээд бүртгэгдээгүй байна. Тиймээс бид эл асуудал болон худалдан авсан барааны нэг бүрийн үнэ дээр 10 хувийн НӨАТ нэмж байгаа зэрэг иргэдийг бухимдуулсан асуудлаар Татварын Ерөнхий газрын НӨАТ-ын Стратегийн албаны захирал Н.Энхбатаас тодрууллаа.

 

“Номин”-гийнхон бонус нэрээр хэрэглэгчдээ луйварддаг уу

 

Тэрээр “НӨАТ тооцох тооцохгүй бараа гэж бий. НӨАТ тооцох барааг нэг бүрийн үнэ дээр 10 хувиар нэмж тооцох ёстой. Өөр ямар нэгэн дүн байхгүй. Хуулиндаа тэгж заасан. Харин урамшууллыг тооцохдоо тухайн байгууллагууд хуулийн хүрээнд нэгж үнэ дээр НӨАТ нэмсэнээс биш бодит барааны үнийн дүнгээс тооцох хасах ёстой” гэлээ.

 

 Урамшууллыг тооцохдоо тухайн байгууллагууд хуулийн хүрээнд нэгж үнэ дээр НӨАТ нэмсэнээс биш бодит барааны үнийн дүнгээс тооцох хасах ёстой

 

Мөн тэрээр үйлчлүүлэгч Б-ийн зарлагын баримтыг үзээд “Эднийх нийт НӨАТ нэмсэн үнээсээ урамшууллаа тооцсон байна. Энэ бол буруу юм” гэв.

 

Ингээд “Номин Холдинг” бонус нэрээр иргэдийг төөрөгдүүлснээс гадна НӨАТ-ыг буруу тооцож, сугалаанд оролцох боломжгүй болгож орхисон байгаа юм.

 

-Лангуун дээрх кассан дээр ирэхэд нэмэгддэг-

 

“Номин”-гийнхон бонус нэрээр хэрэглэгчдээ луйварддаг уу

 

"Номин"-гийн балаг үүгээр ч зогсохгүй аж.  Нэгэн иргэн энэ асуудалтай холбогдуулж“Ер нь хямдрал бонус гэж маркетингийн тархи угаалтын арга. “Номин” бол топ үнэтэй газар. 3500 төгрөгийн үнэтэй алимыг 5900 төгрөгөөр зарна. Тэгээд 3% гэж хуурна. Яагаад богино хугацаанд ингэж томорч сүлжээ үүсгэж чадсаны хариулт энэ байх. Хүүгүй мөнгийг үнэгүй эргэлдүүлэх. Бас бус арга зөндөө байгаа наад дэлгүүрт чинь. Аймаар луйварчин газар” гэх гомдол бичжээ.

Яг ийм үнийг хэт хөөрөгдсөн, кассан дээрээ очихоор үнэ нэмэгдсэн байдаг явдал өмнө нэг бус удаа гарч улмаар ШӨХТГ-аас нэг тэрбум 168 сая төгрөгөөр торгосон байдаг.

Ганцхан жишээ дурдвал, 2014 оны дөрөвдүгээр сард Их дэлгүүрийн Номин супермаркетаар үйлчлүүлсэн иргэний төлбөр өөрийнх нь тооцоолсноос өндөр гарч байв. Энэ талаар бидэнд мэдээлж байсан бөгөөд тэрээр дөрвөн ширхэг усны сав аваад кассчин дээр иртэл 1000-3000 төгрөгийн илүү үнэтэй бодогджээ. Тодруулбал, 4999 гэж байсан усны сав нь 7999 болж 5999 төгрөг гэж байсан нь 6999 төгрөг болсон  байна. Харин эл асуудлыг тайлбарлахдаа “Шинэ барааныхаа үнийг сольж амжаагүй байна” гэсэн байдаг.

 

 
Эх сурвалж: Eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anita:
Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaidgmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл foxx.loanfinancialaidgmail.com Анита Женсен
2017-09-08
Зочин:
энэ олон он жилүүдэд хэрэглэгч нарыг шулан молжиж хохироосных нь толоо эрүүгийн хариуцлага тооцох нь зүйтэй хугацаа дууссан муудсан хүнсний бүт-н худалдаална ер нь хогийн луйврын газар даа
2016-04-01
nyambuu:
Manaid nomingiin 15 talom bnaa. Bugd burtgegedehgui bgaa.
2016-02-17
oko.:
Лангуу, касс 2- нь угаасаа зөрүүтэй шүү дээ,Ялангуяа баяраар их ,
2016-01-24
zochin:
Suglaa bol shal hudlaa terbumtan geneee ineedtei
2016-01-23
Зочин:
4540 togrogoor ehnii hudaldan avaltaa tolchihson, bonus bolgoj kartand hiisen 5 huvi buyu 4540 togrogiig daraagiin hudaldan avaltandaa ashiglaj baigaa bol 5 huviin bonus gesen ug yum bish u?
2016-01-23
Зочин:
яг
2016-01-23
Зочин:
би номинд дуртай
2016-01-23
зочин:
Үнэн шулдаг газар даа тэр номин констракшн нь байна цэвэр усны сан голын эрэг дээр баахан бургас ухаж барилга бариад маш өндөр үнээр зардаг. Тэр газрыг яаж авсныг мэдэгдвэл ч олон хүн шоронд орно доо бөөн авилга бүх байрны баригдах өртөг бараг ижил байдаг ганцхан газар авсан авилга мөнгө дээр өөр өөр байгаа. Номин бол луйврын газар
2016-01-23
монгол:
номингийн сугалаа худлаа би сая гаран төгрөгөөр хөргөгч аваад 22 сугалаанд нэг ч хонжвор таараагүй гээд боддоо азтан шалгаруулдаг нь худлаа шоу юм нь үнэтэй агуулах худалдаа нь ч гэсэн бараанууд нь бас ахиж үйлчлүүлэхээ больсон
2016-01-23
Зочин:
номингоос юм худалдаж авахаа болчихоо албатай юу
2016-01-23
Зочин:
яг
Zochin:
Nomingiin tsahilgaan baraa ni amarhan evderdeg chanargui Hitachi , beko chanargui
2016-01-22
zochin:
ikh olon ym avsan hun ter bolgon ariin hun huleej bgaa bhor haruiltaa shalgaj avdaggui tegehed daraa ni uzehed haruilt munge.s dandaa 10-20 dutuu egdeg bsan heleher zadgai baihgui gedeg delhiin buh hunsnii delguur yaj uilchildeg tr zarchmiig chin mongol humuus meddeg bolchihson shuu NOMIN humuusiig doromjlohod yavaad baina gej bodoj bgaa baih l daa humuus tanaihar uilchluulehee bolij bgaa sh dee
2016-01-22
номин их дэлгүүрийг ажиллуулаад хувьцааны ноогдол:
м.кв бүрийг нь маш үнэтэй түрээслэдэг мөртлөө хуурамч тайлан гаргаж татварыханыг аргалаад ашиггүй ажилласан гээд нэг ч удаа хувьцааны ноогдол ашиг өгдөггүй луйварын компани ш дээ.бүх супермаркетууд барааны үнээ арван хувиар нэмсэн байна лээ .оны эхнээс номин,миний дэлгүүр,оргил ,бөмбөгөр бүгд үнээ нэмсэн байнаа
2016-01-22
Boli:
Nomin shig olon salwartai ix ajiltantai tiim company baiguulaad bvgdeeree ingej bicheerei ,ashgiin tuluu baiguullga shv mongolchuud muulaxaar dvvren comment vndesnii xeden tom compania delxiin xemjeend xvrgexee bodooch bas xatgaad niileed dairaxin orond aldaag ni xeleed bayarlalaa xudulmurch Bayarsaikhan zaxiralaa gemeer yum MONGOLCHUUD AA BAYARLALAA XELJ SURYA ,XUGIIN XVNII MUUD DURTAI MUUXAI MONGOLCHUUD!!!!
2016-01-22
Зочин:
Номингийн сугалаа шаал худлаа
2016-01-22
эмэгтэй:
үнэн шүү.Тэр сугалаа нь ч худлаа
2016-01-22
dash:
Ajilchid ni yostoi uilchilgernii ankhnii medegdehuungui. Yum asuuhaar eruugeeree zaachihaad l tsaashaa harchihdag. Unen buduuleg
2016-01-22
Chimgee:
Өнөөдөр Номин их дэлгүүрээс хүнсний бараа авч 20,994 төг төлөв. Гэтэл НӨАТ-эй үнэ нь 6,544.00 төг гэсэн байв. Яагаад төлснөөс нь бага дүн НӨАТ-эй дүн болж байгааг асуухад түрээсийн тасгаас бараа авсан учраас тооцогдохгүй байгаа гэдэг юм. Уг нь авсан бүх бараанд тус бүрд нь 10-ийн НӨАТ нэмж тооцсон байв. ebrimt.mn-д даруй 3 гаруй дахин бага дүн тооцогдохоор байна. Хариуцаж хариулах хүн нь олигтой хариу хэлсэнгүй. Татварынхан үүнийг шалгаж нэг мөр болгооч ээ!!!!
2016-01-22
Zul:
Xamgiin muuxai ni arai gej 10 bolgson kartaa neg medxed l buuruulaad 6 bolgochix umaa. Negent l 10 bolson um chini teruugeeree baij boldoggui um bx daa.
2016-01-22
zochin:
Номингоос авсан баримтаа - ebarimt- д бүртгүүлж чадахгүй байнаа. Үнийн дүн зөрүүтэй гэж гараад бүртгэгдэхгүй юм. Аль дүнгээр нь бүртгүүлэх юм бэ? Номингийнхоон хэлээд өгөөч
2016-01-22
Hudaladan avagch:
Boloh talaas ni bodohod dajgui sain delguur, bichleg bolon setgegdluud mushgin guivuulalt orson bn, asuudlaa uuruu sain oilgoh heregtei...
2016-01-22
zochin:
zarim baraa unetei bdg l bh zarim n bumbuguriihees ch hyamd baij l baidag, arai songolt urguntei geed sainiig harval bas baina, dandaa muu ch bishee, ter bonus n huurhii hereg boldog yum shuu.
2016-01-22
Зочин:
Монголд луйвар хийхгүйгээр баяжих уу? БИ номингоор ганцхан санаагаар үйлчлүүлдэг. Энэ компани дэлгүүрт хүнсний бараа хугацаа хэтэртлээ хадгаллагдаж гай болдогүй байх гэж.
2016-01-22
Irgen:
Bainga l unee soliogui gedeg sh dee. Ene tailbar zugeer l neg arga bh.
2016-01-22
зояин:
Номингийнхон бол угаасаа дээрэмчин газар зааланд үйлчилж байгаа худалдагч нар нь яг хэлгүй дүлий хүмүүс шиг байдаг юм асуухаар мэдэхгүй манай удирдлагаас асуу гэдэг удирдлага нар нь яг дээрхи аргаар мөнгө луйварддаг. дээрхи нийтлэл дээр байгаа асуултанд ТЕГ-ын Энхбат НӨАТ нэмсэн нь буруу гэж байгаа бол үүн дээр нь л арга хэмжээ авахад хангалттай. он гарсаар борлуулсан барааныхаа үнийн дүн дээр нэмсэн 10хувийг улсад өгөх хэрэгтэй
2016-01-22
zochin:
iluu mongo bichdeg yum bilee
2016-01-22
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-22
Номинд:
Номингийн кассын талон нь зориудаар үйлчлүүлэгчийн толгойг эргүүлсэн бичилттэй байдаг нь хүндрэлтэй байдаг. Энгийн ойлгомжтой бичилттэй байх боломжтой байтал албаар ингэж бичдэг нь иргэдийг төөрөгдүүлж мөнгө завшдаг нэг арга нь юм шиг байгаа юм. Үнийг эрх бүхий байгууллагууд нь шалгаж арга хэмжээ авах цаг нь болсон.
2016-01-22
123:
Бас нэг зүйл асуумаар байнаа. Төлөх үнэ баримтын үнэ 2 нь яагаад зөрөөтэй байгаа юм бол. Аль үнийг нь www.ebarimt-д бүртгүүлэх юм болоо. Үнэхээр ойлгомжгүй юм байна.
2016-01-22
123:
Нээрээ л Номин-гийнхон үнийн зөрүүтэй бараа зардаг, касснаас үнэ нь өөр байсан ш дээ гэхээр сольж амжаагүй гэж хэлж байхтай 2 удаа таарч байсан шүү. Харин Бонус картаар бараа аваад л байдаг аваад л байдаг 3 нь хэвээрээ л байгаад байдгийн. Тэр бараанаасаа бодож бонус олгож байдаг гэж бодсон чинь үгүй юм шив дээ, бид л өөрсдийнхөө мөнгийг картандаа хийгээд дараагийн худалдан авалтандаа зардаг юм байна гэж ойлголоо. Энэ бол үнэхээр луйвар шүү.!!!!
2016-01-22
Зочин:
номингоор үйлчлүүлэхээ больсон.
2016-01-22
dotoodiin xeden suljeegee gazar door ortol ni muu:
Gadnii suljee orood irvel bux medeelel gadagshaa garna shuu dee. Undesnii uildverlegch nariin bux medeelel gadagshaa garnaa. uuniig erxem xudaldan avagch nar mini oilgoj bna uu? tur zasag ni oilgoj baina uu?
2016-01-22
irgen:
dotoodin uilchilgee shaardlga hangahgui bol chaddag gadnihand zah zeelee aldan bizde. EMART orj irsen 3-4 salbar neegdeh bilee. nomin yum bodno?
2016-01-22
zochin:
nomin unetei untei sain harj baih l asuuj lavlaj baij uilchluuleh heregtei
2016-01-22
Зочин:
Yer n hetsuu luivarchin taldaa l gazar daa
2016-01-22
Зочин:
Номин одоо болимоор юмаа монголд эднийхээс оор дэлгуур бхгуй юм шиг л аашлах юм.
2016-01-22
зочин:
Үнэн шүү. Үнэхээр иргэдийн шулж мөнгө олдог газар Номин, Дэндүү үнэ өндөр, талхныхаа үнийг хүртэл бусад газраас 100-гаар нэмээд тавьсан байдаг. Би байнга үйлчилүүлдэг байсан сүүлдээ хэт өндөр үнэтэй болохоор нь больсон. Иргэд үүнийг хэлэхгүй л бол мэддэггүй.
2016-01-22