Хэт даврагчдын 22 мянган дайчныг устгажээ

img

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд өнгөрсөн оноос агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Тэгвэл олон улсын эвсэл өчигдөр цэргийн ажиллагаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

Парис хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр Францын Батлан хамгаалахын сайд Жан Ив Ле Дриан “Олон улсын эсвэл жилийн хугацаанд тус бүлэглэлийн 22 мянган дайчныг устгасан. 22 мянган дайчин гэдэг нь тус бүлэглэлийн нийт дайчдын 3/2” гэж мэдэгджээ.

 

АНУ, Британийн Засгийн газрын мэдээлснээр “Тус бүлэглэл 100 мянган дайчинтай” гэсэн бол Франц “Халифын  вант улс” бүлэглэлийг 35 мянган дайчинтай” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
niit daichdiin 32 genee haha. 23 bval yaasiin
2016-01-22