Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 8.466.6 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.1 хувиар буюу 2.544.6 сая ам.доллараар буурчээ. Үүнд экспорт 1.105.1 сая ам.доллараар, импорт 1.439.5 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдаа ч тодорхой хувиар буурсан байна. Нийт бараа эргэлтийн 62.1 хувь буюу 5.257.9 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай хийжээ. Харин Монгол-Оросын хооронд 1.098.0 сая ам.долларын худалдаа эргэлдсэн байна. Энэ нь БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 31.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Уншиж байна |