Цагдаагийнхан хамгаалалтын албадтай хамтарсан шалгалт хийжээ

img

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шөнийн цагаар хариуцсан бүс нутагтаа байрладаг харуул хамгаалалтын газруудтай хамтран  худалдаа үйлчилгээний газар олноор төвлөрсөн хороодын нутаг дэвсгэрт шалгалт хийсэн байна.

 

Тус цагдаагийн хэлтсээс  “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй  уг  шалгалтад “Бамбай”, “Бумбат зүрх” гэрээт харуул хамгаалалтын албад, Нийтийн хэв журам хамгаалах тасаг хамтран  оролцсон бөгөөд нэгдсэн эргүүлийг худалдаа үйлчилгээний газрууд олноор байдаг төвийн хороодын нутаг дэвсгэрт 19:00 цагаас 01:00 цагийн хооронд зохион явуулсан хэмээн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Мөнхбат хэллээ.

 

Уг арга хэмжээнд цагдаагийн 34 алба хаагч, Олон нийтийн цагдаагийн 5 ажилтан, Харуул хамгаалалтын 25 ажилтан нийт 61 ажилтан алба хаагч оролцож, худалдаа үйлчилгээний  62  газрын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

 

Цагдаагийн байгууллага төрийн бус байгуулагуудтай хамтран ажилласанааар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, таслан зогсоох урьдчилан сэргийлэхэд  ихээхэн хувь нэмэр болдог байна. Мөн олон нийт нь бусдынхаа амар тайван амьдралын төлөө санаа зорилго нэгдэн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахын тод илрэл болдогоороо давуу талтай гэнэ.

 

Түүнчлэн энэ үеэр тус ажлын хэсгийнхэн дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран ажилласан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан хамтарсан шалгалт нь “Багааж” нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд  20:00-01 цаг хүртэл ажиллаж тээврийн хэрэгслийн багааж, ачаа тээш шалгаж ажиллажээ.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Erka:
Zugeer baigaa hunii Mashiniig shuuhiin shiidverguigeer shalgaj bolohgui.
2016-01-24