Үхрийн өвчүү ууцнаас илүү эрэлттэй байна

img

Монгол зон олны уламжлалт сар шинийн баяр болоход цөөн хоног үлдлээ. Жавар тачигнах хүйтний энэ өдрүүдэд баярын бэлэг сэлт, идээ будаагаа бэлтгэхээр  нийслэлийн зах худалдааны төвийг зорих иргэдийн цуваа ихэсчээ. Энэ цуваанд нэгдэж ууцны, үнэ судлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Цагаан сар дөхөх тусам ууцны үнэ өсч, хүмүүсийг бухимдуулдаг тал бий.

 

Иргэдэд үнийн бодит мэдээлэл хүргэх, ууцны зураг дарах гэж тус худалдааны төвийн хамгаалагч нарын дургүйг хүргээд амжив. Учир нь “Хүчит Шонхор” захаас сурвалжлага бэлтгэхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой гэнэ. Хаанахын, хэний гаргасан журмын дагуу юм бол. Уг нь иргэд тус зах дээр эрүүл мэндийн шаардлага хангахуйц мах зарагдаж буй эсэхийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдэх эрхтэй. Улмаар тэдэнтэй тохиролцож дотогш орлоо. Ингээд хамгаалагчийн хараан дор ууц, өвчүүний үнэ судалснаа хүргэж байна.

 

Бусад худалдааны төв, захыг бодвол эндээс хүссэн ууцаа сонгох боломж бүрджээ. Хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ууц зарах аж. Махны ченжүүдийн гар дамжуулалгүй хөдөөний малчид өөрсдөө ирж ууц, мах зарж байгаа нь энэ. Улс орон хямралтай энэ цаг үед махны үнэ буурсан нь нийслэлийн иргэдийн хувьд сайшаам явдал болж буй ч малчдад өгөөж муутай байгааг тэд хэлж байлаа. Учир нь, ченжийн гар дамнуулж махаа зарахаар хямдхан авдаг. Өөрсдөө оруулж ирээд зарахаар замын зардал болоод мал, махаа ачаад ирэхэд бог малын мах нь хурдан зарагдаад, бод малын мах борлуулалт муутай байгааг малчид учирлав.

 

 

Ууц том жижгээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй байх юм. Дунджаар 80-250 мянга. Том сүүлтэй, 40 гаруй килограмм жинтэй тарган ууц 250 мянган төгрөг,  дундаж нь 160 мянган төгрөг. Харин 20 килограммаас доош жинтэй туранхай гулууз махны үнэ 100-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эндхийн худалдаачдын ярьж буйгаар, иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг сонгож авдаг гэнэ. Харин энэ жилийн хувьд голдуу 160 мянган төгрөгийн үнэтэй буюу дундаж хэмжээтэй хонины ууц сонирхож харагдав.

 

Зарим айл ууцны оронд үхрийн өвчүүг тавьдаг. Энэ жилийн хувьд ууцны борлуулалт муудаж, харин үхрийн өвчүүний эрэлт нэмэгдэж байгааг  “Хүчит шонхор” захын худалдаачид хэлж байна. Үхрийн өвчүүний үнэ 150-200 мянган төгрөгийн хооронд байв. Өвчүү 20-26 кг татдаг бөгөөд  өвчүүний нэг килограмм махыг нь 6-7.5 мянган төгрөгөөр борлуулж буй аж. Мөн цагаан сараар бууз, банш хийх цул мах үнэд орох нь бий. Махны жижиглэнгийн лангуун дээр  хонины нэг килограмм цул мах 5000, ямаа 4000, үхэр 6600, адууных 3000-4800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хонины ястай мах нэг килограмм нь 4000-4200, үхрийнх  6000 төгрөг, ямааных 2000-2500, адууных 4800 төгрөгийн үнэтэй байлаа.

 

 

Бид үргэлжлүүлэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон үндэсний дээл, хувцасны үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэнэ.   

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
uutsaa boliod arhitai zolgohoo bolimoor yum
2016-01-25
иргэн:
Өө үхрийн сайхан өвчүү кило нь 8000-10 000 төгрөг байна ш дээ, юун 6000-7000 вэ?????
2016-01-25
Зочин:
би санахад цагаан сараар нэг их мах чанажбайгаагүй харин таван түрүү мах гэж нэрлэн хонины дал дөрвөг өндөр хонготой шаант хуйхалсан битүү толгой гургалдай засаад зөвхөн битүүлгэнд хэрэглэдэг байв энэ л болох заншил юм шиг санагдах юм
2016-01-25
unshigch:
Uuc shvvsnii tuxaid uchirtai xandax estoi ym bna oo.Xodooniixon bol oor shvv dee xoton dotroosoo ymar irgee gargaj uuc tavixaas noxcol ni oor tov xot suurin gazrinxan ondor nastai aav eejvvd ni uuc taviad zaluus bol ganc xaani 70.....4 .ondor atgaal chomog xont shaant tavjchad l tas. Ganc suuri xonitoi bol oligtoi ym tavichixgvi gene biz .tiim mal axuigvi xotinxon amitan duuraij tom uuc taviad demii sanagddag ym. bolomjtoi ni bol oor l doo.
2016-01-24
эмэгтэй:
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс зөв ярьж байна шүү. 60-с дээш насны хүмүүс л ууц тавиахад тохирно шдэ. Яаж ч бодсон.Амьдрал дээр ч тийм байдаг.
2016-01-24
зочин:
тийм н дээ
2016-01-24
Зочин:
Настай улсууд биш бол ууц тавьж яадгийн. Сайхан шүүс тавихад хаваасаг. Ууц ч тэгээд нил өөх,сүүлд нь идэж болохгүй зовлонтой. Ер нь дээр үед үнэхээр нэр хүндтэй юм уу эсвэл өндөр настнууд л ууц тавидаг байсан гэлцдэг.
2016-01-24
зочин:
тийм н дээ
Зочин:
Цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэх нь хувь хүний л асуудал эдийн засаг хүнд байна хүмүүс арай ядан амьдарч байна.Монголд 50 гаруй ТВ үйл ажиллагаа явуулж өдөр болгон хүний тархи угааж байна эд нар л 100 хувь буруутай аливаа нэг баярыг бараг сарын өмнөөс л сурталчилж байна тэгээд ядуу хүмүүсийн цөсийг нь хөөргөөд санаа сэтгэлээр тоголоод алж байна.Эцсийн эцэст ломбарданд юмаа тавьж баяр тэмдэглэх утгагүй ш дээ гэхдээ Монгол хүн их нэрэлхүү юм
2016-01-24
aleks:
komu eto govno nuzno
2016-01-24
Зочин:
Тэр их өөхнүүдийг болих хэрэгтэй. Зүгээр л буузаа идээд , тавагаа засаад бэлэг солилцоод болж баймаар юм.
2016-01-23
Зочин:
цагаан сарыг ямар нэг аргаар хялбарчилдаг болгох хэрэгтэй
2016-01-23
Зочин:
тийм шүү сүүлийн үеийн ойворгон залуус өндөр настай ээж аавтайгаа зэрэгцээд ууц тавих гээд байдаг болсон нь буруу
2016-01-23
jpn4:
цөөхөн хэдэн үхэр нь удахгүй дуусах юм бна л даа
2016-01-23
zochin:
uuts tavisan ail irsen zochidoo uutsaaraa dailmaar yum.mongolchuud sar shinedee saihan shineleerei.
2016-01-23
баадай:
60-с доош настай хотын хүмүүс нэг их ууц тавидаггүй байхаа.
2016-01-23
Зочин:
тийм шүү сүүлийн үеийн ойворгон залуус өндөр настай ээж аавтайгаа зэрэгцээд ууц тавих гээд байдаг болсон нь буруу
ард:
60 наснаас дээш настай буурлууд ууц тавих тохиромжтой гэсэн уриалга гаргьяа
2016-01-23
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-23
aleks:
komu eto govno nuzno