“МН370” онгоцны сэг олджээ

img

 

Малайзын зорчигч тээврийн “МН370” онгоцны сэг байх магадлалтай хэлтэрхий Тайландын эргээс олдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эргийн хамгаалагчид өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагт Накхонситхаммарат хотын далайн эрэгт том хэмжээний төмөр хавтан олсон байна. "Онгоцны сэг байж болох төмөр хавтан нь хоёр метр орчим өргөнтэй, гурван метрийн урттай" гэж албаны хүмүүс мэдээлжээ.

 

Уг сэгээс өмнө буюу өнгөрсөн оны долоодугаар сард Францын Реюнион арлаас онгоцны сэг олдсон билээ.

 

Өнгөрсөн 2014 оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигчтой “МН370” онгоц Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй алга болсон юм. Өнөөдрийг хүртэл Австрали тэргүүтэй олон улсын аврах алба онгоцны сургийг гаргахаар ажиллаж буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ