Зика вирус аюул дагуулж эхэллээ

img

Шумуулаас хүнд халддаг “Зика” гэх вирус Латин Америкийн орнуудыг заналхийлж эхэлсэн талаар “ДЭМБ”-аас мэдээллээ. Уг вирусын халдварын улмаас Ямайк, Колумб, Эл Сальвадор улсын эх баригчид эмэгтэйчүүдийг жирэмслэхээ нэг жилээр хойшлуулахыг уриалж эхэлсэн байна.

 

Зика вирус жирэмсэн эхчүүдэд заналхийлж эхэлжээ. Учир нь халдвартай ээжээс төрсөн ураг тархины хөгжилгүй, жижигхэн толгойтой төрөх болжээ. Шинжилгээгээр 3500 орчим жирэмсэн эх тус вирусын халдвар авчээ. 

 

Уг вирус Бразил улсад бүртгэгдсэн бөгөөд “Рео 2016” олимпийн оролцогчид болон үзэгчдэд заналхийлж эхэлсэн байна. Зуны олимпийн үеэр зика вирус дэгдэх магадлалтай байгааг Дэлхийн олимпийн хороо мэдэгджээ. Бразилийн олимпийн зохион байгуулагчид зика вирусын халдвараас сэргийлэх төлөвлөгөөг гаргасан бөгөөд уг вирус олимпийн наадмыг заналхийлж чадахгүй хэмээсэн байна.

 

Гурван жилийн дараа дэгдэж буй зика вирусаас болж АНУ, Канад, Австралийн эрх баригчид жирэмсэн эхчүүдийг Латин Америкийн орнуудад зорчихгүй байхыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ