Монгол Улс хоёр хүрэл медаль хүртэж, 15 дугаарт жагслаа

Кубын Гавана хотноо "Гавана-2016" Гран при тэмцээн өчигдөр өндөрлөлөө. "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай найман жүдоч өрсөлдөж, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Адьяасамбуугийн Цолмон хүрэл медалийн тавцанд зогссон.
Харин Женко клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ганбаатарын Одбаяр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд барилдаж, мөн хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү хоёр хүрэл медаль хүртснээр Монгол Улс медалийн чансаагаар 66 орноос 15 дугаарт жагссан байна. Баг тамирчдыг Ардын багш Одвоогийн Балжинням, ОУХМ Гантөмөрийн Дашдаваагийн удирдан оролцсон билээ.
"Гавана-2016" Гран при тэмцээнд 66 улсын эрэгтэй 231, эмэгтэй 155 нийт 386 жүдоч өрсөлджээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ